Хэсэг бөх барилдахгүй гээд, бөхийн барилдааныг хойшлуулахгүй...

Урлаг, Спорт 2018-07-26 04:08:322813

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталжээ. Энэ нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм. Эх сурвалжийн мэдээлснээр наадмын барилдааны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан гэнэ. Тухайлбал, барилдааны хугацаанд өөрчлөлт орсон. Мөн шөвгийн 32-т шалгарсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд оруулдаг байсныг наашлуулжээ. Үүнээс гадна энэ жилийн наадамд видео технологийг ашиглаж магадгүй бололтой. МҮБХ өнгөрсөн гуравдугаар сард ээлжит "Их Эе" хурлаа хийхэд түүнд оролцсон гишүүдийн олонх нь бөхийн барилдаанд, тэр тусмаа наадам, цагаан сарын барилдааны үеэр ямар нэгэн маргаан, будилаан гарвал видео бичлэг ашиглах технологийг нэвтрүүлэх санал дэвшүүлсэн байдаг. Тэгвэл энэхүү саналыг Ардын хувьсгалын 97 жилийн ойн наадмаас эхлэн хэрэгжүүлэх бололтой.

Баяр наадмын комиссоос "Төрийн бус байгууллагын маргаанаас болж төрийн наадам завсардах, саатах учиргүй. Төр мэдлийнхээ хүрээнд наадмаа зохион байгуулдгаараа зохион байгуулна. Барилдах эсэх нь бөхчүүдийн мэдэх хэрэг. Хэсэг бөх барилдахгүй байлаа гээд бөхийн барилдааныг хойшлуулахгүй. Монголд үндэсний бөхөөр барилддаг, наадамдаа зодоглох хүсэлтэй олон бөх байгаа" хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Иргэн
2018-06-29 08:21:44

Х.Баянаа аврагын ар талд 1000 бөх байгаа гэх юм. Бөхийн холбоо гэдгээ ашиглаж Улсын баяр наадмын зохион байгуулалтыг гартаа авах нь тодорхой байх.

Иргэн
2018-06-29 08:21:37

Х.Баянаа аврагын ар талд 1000 бөх байгаа гэх юм. Бөхийн холбоо гэдгээ ашиглаж Улсын баяр наадмын зохион байгуулалтыг гартаа авах нь тодорхой байх.

зочин
2018-06-26 02:10:07

Баяр наадам сайхан болоосой гэж Монголчууд хүсч байна. Баянмөнх Сүхбат нар Монголчуудчуудын санааг ихээр зовоож байна. Энэ хоёр хүн допингоор барицаалаж улсын баярыг дампууруулах талаар ятгалаг бөхчүүдийн дотор хийж байна. Төв цэнгэлдэх дотор бөөн орилоон хашгираа

Зочин
2018-06-22 16:57:45

УИХ -ын гишүүн гэхээрээ ийм гаж сонин араншин гаргаж байх ёстой юу. Тэнэг амьтан.

Зочин
2018-06-22 07:24:53

Юу гээч болж байнаа Ерөнхийлөгч өө. Ерөнхий сайд аа. Төрийг уландаа гишгэсэн нөхдүүд эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа юм биш үү. Их хурлын гишүүн ийм байдлаар хэнд юу хэлээд байна аа.

Хэсэг бөх барилдахгүй гээд, бөхийн барилдааныг хойшлуулахгүй...