Г.Баасан: 60 тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад эвлүүлэг биш болохыг тогтоосон

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ" сэдвийн хүрээнд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ сарын 25-ны өдөр АТГ-аас хийсэн сар тутмын мэдээллийнхээ үеэр 60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаасан. Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирсэн ч шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг гэж дүгнэсэн. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй тул эдгээр баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тайлбар хийсэн.

Тэгвэл Г.Баасан үүнтэй холбогдуулан өнөөдрийн мэдээллээ хийж байгаа болохоо онцолсон юм.

Г.Баасан "Бид өнөөдрийн хэвлэлийн хуралдаа "Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ" нэрийг арга буюу өгч байна. Яагаад гэвэл АТГ-ын Олон нийтийн зөвлөл ирсэн 87 гомдлыг АТГ-т шилжүүлсэн. Мөн 157 иргэнтэй биечлэн уулзлаа.

АТГ-т шилжүүлсэн нэг ч өргөдлийн эцсийн шийдвэр гараагүй байна. Авлига албан тушаалтны гэмт хэргийг таслан зогсоох, хууль ёсны хариуцлага тооцох, авлигаас ангид байх нийгмийн эрэлт хэрэгцээ ихсэж байна.

Хууль хяналтын байгууллагууд хуулиа дээдлэн мөрдөж, Монгол Улсыг авлигаас ангижруулахад мэдэгдэхүйц үр дүнд хүргэх үндсэн үүрэгтэй. Гэтэл хуулийн байгууллагуудад хуульч мэргэжилтэй авлигачид орогнож байна. Дэлхий дахинаа оффшортой хүчтэй тэмцэж байна.

Гэтэл Монголд одоог хүртэл оффшорчдыг шийдэж чадахгүй байна. 60 тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад үүнийг эвлүүлэг биш болохыг тогтоосон.

Гэтэл энэ хэрэг хүртэл өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Тиймээс АТГ хууль зөрчигчдөд хүлэгдсэн байна гэж үзэхээс өөр арга алга. Би болон манай Олон нийтийн дэд зөвлөл тэгж ойлгож байна. Ойлгохоос өөр аргагүй байна.

60 тэрбумыг толгойлсон хүн өнөөдөр өөрөө их хурлыг удирдаад хууль толгойлоод сууж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргалын цалин авах эрх өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хаагдсан. Гэтэл тэр өнөөдрийг хүртэл авилгачдыг хамгаалж, сул цалин авч байгаа.

АТГ-т бүхэлдээ авилгачид сууж байна. Бид өнөөдөр 30 саяын бэлэг авсан хүнийг 576 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байгаа шүүгчийг, 200 мянган төгрөгийн хахууль авсан цагдаад 1.6 жилийн ял өгсөн шүүгчийг хуулийн байгууллагаас зайлуулъя гэж хөдөлгөөн өрнүүлэхийг зорьж байна" хэмээлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

turd ajillah iim ashigtai yum bn 30 sayiin abilga abaad shuugchid 10 sayig ugnu torguulid 516 myanga uguud butsaad ajildaa orood bur hyanamgai bh yum bn 20 sayiin ashigtai
2018-06-29 18:18:44

huyag

Itaan
2018-06-27 02:34:15

30say baitugai 60terbumiin hergiig haachaad baina iim hergiig zuwhun mongold l haah bolomjtoi uchir n huuli hynaltiin baiguulguud n awilgal awtsan haraat humuus iim humuuseer ATG-n gazar duurchheed end 1000 shudarga unen yriaad yaah ym ard irged boslog hiih l uldeed baina

Sonirhogch
2018-06-27 02:30:05

ATG n uursduu awilgaliin eh uurhai baital ene niigemd uhseniih shudarga unen baidgiin shal hudlaa ter 60terbumuun hujaanariig bs ATGn awilgalchidiig Buudaj boldog bol buudhiimsan

Hun
2018-06-27 02:27:52

Mongold irgenii dain uusch l ene awilgal oppsheer zergiig darch awah ym baina ugui bol ene aihtar mangasuud mongoliig uuj udej duusgana

irgen
2018-06-27 02:25:37

Emgenel l gehees uur heleh ug alga awilgatai temtseh gazar n uursduu awilgalchid baihad yaaj uls orond shudarga unen orshin togtnoh ym shal balai ym

Hulan
2018-06-27 02:15:16

Халхын түүхэндэх хамгийн том хулгайчдын хуйвалдаанд төрийн дээд байгууллагуудын дарга нар загалмайлсан эцэг гэгддэг Ми овогтон дор цуглаж хүндэтгэл үзүүллээ

Zochin
2018-06-27 02:14:31

хуулж, хуулбарлаж, түгээгээлээ гээд эд нарыг хэн, хэзээ, яаж ховхлох юм. Монгол даяараа л эдний булай, булхайг мэддэг, тэглээ гээд ямар хариуцлага тооцож байгаа юм бэ! тэгээд бас эргээд л эднийгээ сонгодог.

Bulgan
2018-06-27 02:13:23

Авилгатай тэмцэх газар яагаад энэ хэргийг хааж байгаан бэ? Энхболд нээрээ үнэн увиагүй нөхөр юмаа улс орноор маань яаж ингэж тоглож чадаж байнаа.

Zochin
2018-06-27 02:12:41

Манай хууль хүчнийхэн гэж ядарсан ардаа дарлаж дарамтлахдаа гаршсан, эрх мэдэлтэн мөнгөтэй луйварчдад бол нохой шиг шарваганаж, хүссэн хэмжээгээр нь хүссэн газар нь эдлүүлж сурсан арчаагүй биеэ үнэлэгчид...Гаднах төрх нь бол нэг л ширүүн харцтай хоолойгоо шахаж ярьсан дарга нар...Үнэнч шудрага, төри

Г.Баасан: 60 тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад эвлүүлэг биш болохыг тогтоосон