Аав нь шүүх хуралд оролцож, ээж нь охиныхоо зургийг тэврэн гадаа хүлээж сууна...

Нийгэм, Эдийн засаг 2018-07-25 14:09:556563

Баянзүрх дүүргийн XXI хорооны "Очир" төвийн зочид буудлын өрөөнд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм.

Өглөөний 09.30 цагт эхэлсэн хурал яг одоо үргэлжилж байгаа бөгөөд хохирогч охины аав Т.Лхагвасүрэн шүүх хуралд оролцож байгаа бол ээж нь охиныхоо зургийг тэврэн шүүхийн гадаа хүлээж сууна. Мөн Лантуу бүлгэмийн залуус болон хүүхдийн эрхийн төлөө залуус хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийлэн уриа барин зогссоор байна.

Охинд хүчээр архи уулган зодож амь насыг хөнөөсөн хэрэгт Д.Жавхлан, Э.Амарболд нарыг буруутай гэж үзэж шүүж байгаа юм.

Охины ээж С.Баясгалан: Охин минь амьд байсан бол 14 нас хүрэх байлаа...

"Охин минь амьд байсан бол тавдугаар сард 14 нас хүрэх байлаа. Охиноо хараагүй, тэврээгүй, үнсээгүй арван сар өнгөрч байна.

Өнгөрсөн арван сарын хугацаанд хэрэг олон удаа буцсан. Хэргийн газраас сэжигтний зураг олдсон, өөрсдөө баригдсан. Нотлох баримт байсаар байтал өнөөдрийг хүртэл хэргийн үнэн мөнийг шийдүүлж чадаагүй байна.

Өнөөдрийн шүүх хуралд бид маш их итгэл найдвар тавьж байна. Хэргийг үнэн зөвөөр шүүнэ гэж найдаж байна. Охиныг минь хүн танихгүй болтол зодож, аминд нь хүрсэн балмад этгээдүүдэд Монгол Улсад мөрдөж буй хууль дүрмийн дагуу ялын дээд хэмжээ оноох ёстой. Ийм шийдвэр гарна гэж би итгэж байна. Охины минь нүүрний нэг тал чихэгдчихсэн байсан. (Уйлав)

Охин минь даруу төлөв, ээж аавынхаа үгнээс гардаггүй хүүхэд байсан юм шүү дээ. Ийм сайхан үрээ араатны гарт алдсан эцэг эхийн сэтгэл ямар байх уу" хэмээн ярив.

Бид шүүх хурлын дараа дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Иргэн
2018-06-29 04:29:36

ЭНЭ ШҮҮХ АРАЙ ХЭТЭРЧ БНА БҮХ ЮМ ТОДОРХОЙЛ БАЙН ШТЭЭ ! ШУДАРГА ШҮҮЖ ЧАДАХГҮЙ МӨНГӨНИЙ ШҮҮГЧИД АВИЛГААР АМЬСГАЛСАН ЛАЛАРУУД БАЙДАГ ШТЭЭ ДАН ХУДЛАА ШААЖ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР ЦАЛИНЖИЖ БАС ДЭЭР НЬ АВИЛГА МӨНГӨ АВДАГ ЛАЛАРУУД ШҮҮГЧИД ПРОКУРОР МӨНГТЭЙ ТАЛД ТАЛ ЗАСДАГ ЛАЛАРУУД ШҮҮГЧ НЭРТЭЙ ЯЛТАНУУД

Иргэн
2018-06-29 04:29:35

зочин
2018-06-29 01:30:25

Аавынх нь яриаг сонсоход л хүчээр архи уулгаад хүчиндээд зодоод алчихсан байсан ш дээ. юунд ингэж уддаг юм бол тодорхой юмыг. хэрэгтнүүдийн аав ээж ч бас хүүхдээ ял эдлүүлэхгүй гаргах гэж яаж хичээж байгаа бол хүний мөсгүй муухай нийгэм

Mgl
2018-06-29 01:06:19

Albaar araatnuudiin tolgoig ilj niigemd hund gemt hereg hiisen ch shorond ordoggui sh dee gesen messegiin taraah zorilgotoi yumuu haashaa yum.

иргэн
2018-06-29 00:40:36

шүүх авилгад идэгдээгүй гэдгээ батлах хэрэгтэй

zochin
2018-06-29 00:35:26

shudarga shuuh gej bna uu avilgachidaa. Hunii zovlon nulimsnd tsadah boloogui yu shuuhiin avigachidaa

Зочин
2018-06-29 00:19:58

иймэрхүү хүн дүрстнүүдийг цаазлаад цаазлаад явчаачээ

Зочин
2018-06-28 23:03:14

цаазалвал таарна

Зочин
2018-06-28 23:03:13

цаазалвал таарна

Зочин
2018-06-28 23:03:12

цаазалвал таарна

Аав нь шүүх хуралд оролцож, ээж нь охиныхоо зургийг тэврэн гадаа хүлээж сууна...