“Жаст”-ын Ш.Батхүүгийн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ

Улс төр 2018-07-25 20:47:212300

"Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх "Жаст" группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар хагас өнгөрчээ. Ш.Батхүүгийн биеийн байдал эрс муудаж аминд нь халтай байдал үүссэн учир өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангиас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжүүлсэн байна.

Тухайлбал, Ш.Батхүүгийн сахарын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд хүрчээ. Тиймээс Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн зүгээс инсулин тариаг маш өндөр тунгаар өдөрт зургаан удаа хийж сахарыг нь өсгөхгүйн тулд аргацаасан арга хэмжээ авч байсан юм. Мөн түүний тархины мэдрэлийн судсанд ноцтой өөрчлөлт гарсан аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин
2018-07-09 20:46:27

Дээрээс нь энэ дор бгах зар тавьсан хар хэрээ юув дээ

Зочин
2018-07-01 01:02:40

Бие биенээ идэж дуусах нь уу даа, Монголчуудаа ?

Зарлал
2018-06-29 07:35:39

Харын бөө Хараал хар цагаан хэл амыг буцаана. Харын талын бүх үйлийг хийж өгнө. Амьдралын саад бартааг үзэж өгнө . Утас 94541838

“Жаст”-ын Ш.Батхүүгийн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ