13 настай охины хэргийг прокурорт буцаалаа...

Нийгэм, Эдийн засаг 2018-07-26 02:05:472405

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах "Очир төв" зочид буудалд одоогоос арван сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 29-нд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Өглөөний 09.30 цагаас эхэлсэн шүүх хурал 17:30 минутанд дууссан юм.

Хохирогч охины аав Т.Лхагвасүрэн шүүх хуралд оролцсон бөгөөд ээж нь охиныхоо зургийг тэврэн шүүхийн гадаа доголон нулимстай үдийн халуун нарыг ажралгүй сэтгэл зүрх нь эмтрэн зогсож харагдлаа. Мөн охины эмээ, өвөө, хамаатан садан, "Лантуу" бүлгэм, "Холун хатны үрс" ТББ болон охины ээжийн ажлын хамт олон хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийлэн уриа барин зогссон юм.

Олны анхаарлыг татсан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэгдэхийг ажин, сураг тавин хүлээж буй хүмүүс цөөнгүй байгаа. Тэгвэл найман цаг хуралдсан шүүх хурлын шийдвэр нь хэргийг дахин прокурорт буцаав. Тодруулбал тус хэргийг үйлдэл тус бүрд зүйлчилж ял оногдуулах ёстой хэмээн шийдвэрлэж, дахин прокурорт буцаасан юм. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар шүүх хурал болоход дахин гурван сарын хугацаа шаардагдах юм байна.

Шүүх хурлын үеэр талийгаач охины гэр бүлийнхэнтэй цөөн хором ярилцлаа.

Охины аав Т.Лхагвасүрэн:

Шүүх хурлын процесс миний охин өөрөө архи уугаад, өөрийн дурандаа хүчиндүүлцэн юм шиг л яриад байна. Миний биеийн байдал тогтворгүй байгаа. Ярьсан хэлсэн зүйлээ мартана, гацаж ээрнэ ийм л шинж тэмдгүүд илрээд байгаа. СЭМҮ төвд 14 хоног хэвтэж эмчлүүлсэн. "Очир" төвийг хариуцагчаар татах гэж хүсэлт өгсөн. Захирал нь ирж байцаалт өгсөн. Тэгэхдээ тухайн газрыг би түрээсэлж байсан гэж хариулсан байсан. Түрээсэлж байсан хүмүүст нь 250 мянган төгрөгний торгууль тавьсан байсан. Миний охины амь нас 250 мянган төгрөгний үнэтэй юм гэж үү.\уйлав\. Шүүгдэгч А.Амарболд миний охиныг хүчирхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ биед нь халдсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй би тийм зүйл хийгээгүй гэж хэлсэн. Үнэхээр Монголын шүүх цагдаагийн байгууллага үнэн зөв ажиллаж чаддаг л юм бол миний охины хэрэг үнэнээр л шийдэгдэнэ. Хэрэг хийсэн хоёр алуурчинд ялын дээд хэмжээг өгөөсэй гэж хүсэж байна.

Охины эмээ С.Оюунцэцэг:

Талийгаачийн хэрэг маш тодорхой байтал шүүх эмнэлгийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж өдийг хүрлээ. 2018 оны нэгдүгээр сард талийгаачтай холбоотой хэргийн анхан шатны шүүх хурал болсон. Тэр үед нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар хэргийг прокурор руу буцаасан. Болсон явдлаас хойш манай гэр бүл сэтгэл санааны маш хүнд байдалд орсон. Эцэг нь сэтгэл санааны насан туршийн өвчтэй болчихлоо.Мөн хэрэг хийсэн хоёр залуугийн ар гэрээс ямар ч хүн ирж уулзаагүй. Маргааш нь нүүгээд явчихсан байсан. Ийм хүйтэн сэтгэлтэй хүмүүс гэж байх уу.Задлан хийснээс гурав хоногийн дараа охин хүү бид гурав шүүх эмнэлгийн эмчийг гуйсаар байгаад цогцсыг орж үзсэн тэр үед л гадны нөлөөтэй гэдэг нь мэдэгдсэн. Хамар нь цөмөрчихсөн харахад нүд халтирмаар санагдсан. Яагаад шинжээчийн дүгнэлт буруу гараад байгаа юм бэ. Гагцхүү мөнгө гэдэг зүйл л бүхнийг дийлж байна. Бидний зүгээс гэмт хэрэгтнүүдэд хуулийн дээд хэмжээ болох бүх насаар нь хорих ял оногдуулаасай гэж хүсэж байна.

Охины ээж С.Баясгалан:

Охин минь амьд байсан бол тавдугаар сард 14 нас хүрэх байлаа. Охиноо хараагүй, тэврээгүй, үнсээгүй арван сар өнгөрч байна. Өнгөрсөн арван сарын хугацаанд хэрэг олон удаа буцсан. Хэргийн газраас сэжигтний зураг олдсон, өөрсдөө баригдсан. Нотлох баримт байсаар байтал өнөөдрийг хүртэл хэргийн үнэн мөнийг шийдүүлж чадаагүй байна. Өнөөдрийн шүүх хуралд бид маш их итгэл найдвар тавьж байна. Хэргийг үнэн зөвөөр шүүнэ гэж найдаж байна. Охиныг минь хүн танихгүй болтол зодож, аминд нь хүрсэн балмад этгээдүүдэд Монгол Улсад мөрдөж буй хууль дүрмийн дагуу ялын дээд хэмжээ оноох ёстой. Ийм шийдвэр гарна гэж би итгэж байна. Охины минь нүүрний нэг тал чихэгдчихсэн байсан/Уйлав/.

Охин минь даруу төлөв, ээж аавынхаа үгнээс гардаггүй хүүхэд байсан юм шүү дээ. Ийм сайхан үрээ араатны гарт алдсан эцэг эхийн сэтгэл ямар байх уу...

Талийгаач охины ар гэрийнхэн ийн ярьсан бол Сэжигтэн А.Амарболдын өмгөөлөгч бас өөрийн болон үйлчилүүлэгчийнхээ байр суурийг илэрхийлэв...

Н.Оюунцэцэг: Өмгөөлснийхөө төлөө би увиагүй өмгөөлөгч гэж хэлүүлэх ёсгүй...

Нэгэнт шүүхийн шийдвэр гараагүй байна. Өмгөөлөгч хүний ёс зүйн дүрэм гэж байдаг л даа. Хүний амь нас үрэгдсэнд би эх хүнийхээ хувьд харамсаж байна. Гэхдээ өмгөөлөгч миний бие мэргэжлийнхээ үүргийг хүлээж хүнээ өмгөөлж байгаа. Ингэж өмгөөлснийхөө төлөө би увиагүй өмгөөлөгч гэж хэлүүлэх ёсгүй биз дээ. Монгол улсын үндсэн хуулийн даа хүн бүр хуулийн туслалцаа авах эрхтэй. Энэ хүрээнд энэ хүн өмгөөлөгч авсан. Манай шүүгдэгчийн хувьд өөрийнхөө гэм бурууг хүлээсэн. Харин үхлийн шалтгаан хүчиндсэнээс болсон уу харин архины хордлогоос болсон уу гэдгийг шүүх эцэслэн шийднэ. Шүүх эмнэлгийн эмч нар ямарч авилга аваагүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүнд авилга өгөөд байх чадалтай гэр бүл биш. Жирийн л нэг ажилчин эцэс эхтэй хүн юм.

М.Дайриймаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

god
2018-07-01 22:27:30

gemt hereg hiisen ezed ni todorhoi bhad yagaad shiidegdehgui bhaambe. Odoo ene umguulugch ene ter yamar ch hereggishdee. Hurdan bh yostoi gazrt ni suulgaachee. Hend ch gem hor hiigeegui huurhii ohiniig alchaad yu bodoj yaj umhuulugh awj bnaaa

Зочин
2018-06-29 19:34:41

Энэ бол цэвэр шүүх эмнэлэгийн буруу. Яагаад нүдэнд харагдах шүдгүй нүүр нь цөмөрсөн хамар нь чихэгдсэн хүнийг яг байгаагаар нь дүгнээд гаргаад өгчихөж болдоггүйн бэ. Хэрэгтнүүдийн ар гэрийнхэн анхнаасаа л бүх шийдвэрт нөлөөлөөд эхэлсэн байна гэсэн үг л дээ

13 настай охины хэргийг прокурорт буцаалаа...