Хуушуур зарах зөвшөөрлийн тоог багасгалаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, ний 610 цэгт зөвшөөрөл олгох юм байна.

Энэ жил хуушуурын үйлдвэрлэл явуулах иргэн, аж ахуй нэгжид олгох зөвшөөрлийн тоог бууруулсан болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ. Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 13-наас авч эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 27-ныг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүлээн авч байгаа юм.

Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлж байсан аж ахуй нэгжийн асарт газ дэлбэрч, нэг хүний гарын шуу гэмтэж байв. Энэ төрлийн зөрчил гаргахгүйн үүднээс энэ жилийн баяр наадмаар шингэн хий нийлүүлэгч компаниудтай Улсын байцаагч нар хамтарч ажиллах аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

tuya
2018-07-02 03:00:28

хуушуураа үнэд хүргэх гэсэн санаа юм биз дээ чааваас

Зочин
2018-07-02 00:28:39

Хуушуур олдохгүй үнэ ханш нь хаданд гарах бий дээ

Зочин
2018-07-02 00:28:38

Хуушуур олдохгүй үнэ ханш нь хаданд гарах бий дээ

Зочин
2018-07-02 00:28:36

Хуушуур олдохгүй үнэ ханш нь хаданд гарах бий дээ

зочин
2018-07-01 23:27:48

Саналтай боломжтой залхууралгүй юм хийх хүсэлтэй хүиүүсийг чөлөөтэй юм хийлгээд харин өөрсдөө залхууралгүй явж шалгаачээ.Аливаа ажлыг хийлгэхгүй хааж боохэнгэснээрээ хахууулиа авах сонирхолтой.авилга авч тарган дээрээ таргалж яанаа эрдэнчулуунаа .олон байхдаа сайн өрсөлдөөнтэй чанартай хуушуурыг хүм

hi
2018-07-01 21:43:41

nodnin huushuuriin zuvshuurul avah geed 10 saya hahuuli ogdog baisan... ene zhil 20 saya boloh u

Зочин
2018-07-01 21:43:33

nodnin huushuuriin zuvshuurul avah geed 10 saya hahuuli ogdog baisan... ene zhil 20 saya boloh u

фцу
2018-07-01 20:05:20

Шаардлага хангаж байгаа ААН, Хувь хүмүүсийг боломжоор нь чөлөөтэй дэмжих хэрэгтэй шүү дээ. Чөлөө өрсөлдөөн гэж байх ёстой. Тийм байж л амт, чанар, үнэ, хүртээмж сайн байна.

Хуушуур зарах зөвшөөрлийн тоог багасгалаа