Маргааш ажил хаях эмч нар Эрүүл мэндийн яамандаа мэдэгдээгүй байна

Эмч, эмнэлгийн ажилтнууд сүүлийн хэдэн жилийн турш цалингаа нэмүүлэхээр жагсаж, ажил хаялт зарлаж, төв талбайд суулт хийж төрөл бүрийн аргаар тэмцээд төдийлэн үр дүнд хүрэхгүй байгаа билээ. Тэгвэл тэд цалингаа нэмүүлтэл нь эцсийг нь хүртэл тэмцэхээ илэрхийлсэн бөгөөд маргааш дахин орон даяар ажил хаялт зарлах гэж байна. Орон даяар зохион байгуулагдаж буй хаялтад 207 эмнэлгийн (нийслэлийн 98, аймгийн төвийн 21, сумын 88 эмнэлэг), 16611 эрүүл мэндийн салбарын ажилтнууд оролцох юм байна.

Ажил хаялт зарлахаас 48 цагийн өмнө буюу өчигдөр Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос хэвлэлийн бага хурал зарласан. Тэд энэ үеэр ажил хаялтад нэгдэнэ гэсэн эмч нарыг дарамталж, хууль зөрчсөн үйлдлүүд гарч байгааг мэдэгдсэн юм. Маргааш болох ажил хаялтын үеэр эмнэлгүүдийн мэс засал, гэмтлийн тасгууд 103, төрөх эмнэлгүүд, сэхээн амьдруулах тасгууд хэвийн ажиллах юм байна. Харин хэвтэн эмчлүүлэх, үзлэгийн тасгууд ажиллахгүй аж.

Тэгвэл ажил хаялтын талаар ямар байр суурьтай байгааг нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад:

"Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаях тухай мэдэгдлээ Эрүүл мэндийн яаманд өгөөгүй. Хийсэн ажлаа бодитоор үнэлүүлэх тухай эмч, эмнэлгийн ажилтнуудын шаардлагыг Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрч байна. Яамнаас эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачааллын бодит үнэлгээг хийж дууссан. Ирэх аравдугаар сард цалин нэмэх боломж бүрдэх байх гэж хүлээж байна. Цалин нэмүүлэх тухай эмч, мэргэжилтнүүдийн тэмцлийг УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн яам зэрэг бүх түвшиндээ санал нийлж байгаа. Гэвч яг одоогоор эдийн засгийн боломж хомс байна. Нөгөө талаас хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нарт ажил хаях тухай ойлголт байж болохгүй. Тийм ч учраас эмч нар энэ асуудлаар Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хандахгүй байна гэж бодож байна. Эмч нар ажил хаяж, үүнээс үүдэн хүний эрүүл мэнд хохирох эрсдэл гарахгүй гэж найдаж байна" хэмээсэн юм.

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин
2018-07-04 19:55:33

yamand zaabal medegdex yoctoi yum bolobyy

irgen
2018-07-04 19:20:00

Adiya bas yucn bilee Humuus Uildvercnnii eveleld tatvar telehee bolih heregtei shoucnin avgai Myagmar hudlaa gar gedeg ni olon udaa irgej butssnaas medegdej baina

irgen
2018-07-04 19:20:00

Adiya bas yucn bilee Humuus Uildvercnnii eveleld tatvar telehee bolih heregtei shoucnin avgai Myagmar hudlaa gar gedeg ni olon udaa irgej butssnaas medegdej baina

irgen
2018-07-04 19:19:59

Adiya bas yucn bilee Humuus Uildvercnnii eveleld tatvar telehee bolih heregtei shoucnin avgai Myagmar hudlaa gar gedeg ni olon udaa irgej butssnaas medegdej baina

irgen
2018-07-04 19:19:56

Adiya bas yucn bilee Humuus Uildvercnnii eveleld tatvar telehee bolih heregtei shoucnin avgai Myagmar hudlaa gar gedeg ni olon udaa irgej butssnaas medegdej baina

irgen
2018-07-04 19:19:54

Adiya bas yucn bilee Humuus Uildvercnnii eveleld tatvar telehee bolih heregtei shoucnin avgai Myagmar hudlaa gar gedeg ni olon udaa irgej butssnaas medegdej baina

ЗОЧИН
2018-07-04 02:18:45

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ТАНГАРАГ ӨРГӨСӨН БОЛОХООС АМЬДРАЛАА ТАМ БОЛГОХ ГЭЖ ОЛОН ЖИЛ СУРАЛЦАЖ АЖИЛД ГАРААД ЯДУУ ЧАДУУ АМЬДРАХ ГЭЖ ХӨДӨЛМӨРӨӨ МӨЛЖҮҮЛЭХ ГЭЖ ТАНГАРАГ ӨРГӨӨГҮЙ ЭЭ САЙДАА.

Сарангэрэл сайд зайлаачэээ
2018-07-04 02:12:51

Сарангэрэл гэж ЭМБ-ын эмч ажилчидттайгаа нүүр тулж уулзахаасаа айдаг ажилчдынхаа нөхцөл байдлыг мэдэрдэггүй хүн зайгаа тавьж өгөөчээ. Тэгээд ч сайд гуай таньтай уулзахаар ЭМЯ-ны гадаа нийт эмч ажилчид биеээрээ очсон бус уу. Яахаараа ингэж гүтгэж нийт эмч ажилчидаа доромжилж чадаж байнаа.

Маргааш ажил хаях эмч нар Эрүүл мэндийн яамандаа мэдэгдээгүй байна