Орон сууцны нэг давхрын цайны газруудыг хаана

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар боллоо.Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байна.

Иргэдийн зүгээс хоолны салбартай холбоотой ирж буй гомдлын 40 хувийг орон сууцны нэгдүгээр давхарт байрлах хоолны газрын хиншүү, хярвас гэрт орж ирж байна, дуу чимээ ихтэй байна гэх мэдээлэл эзэлдэг аж.

Мөн хоолны газруудад ашиглаж буй хийн түлш буюу газ аюулгүй байдал хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй бөгөөд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй газрууд хийн түлш хэрэглэхийг хориглохгүй бол томоохон гарз хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй гэдгийг энэ үеэр онцолж байв.

Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог бөгөөд эргээд хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын нуруун дээр ирдэг гэдгийг хурлын үеэр онцолж байв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:
"Сая гаран хүнтэй нийслэлд зөвхөн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газар 800 гаран байна гэж байна. Хоолны газар нийслэлд дутаагүй.

Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүл. Наймдугаар сарын 1-нээс өмнө бүгдийг нь зогсоо. Хэрэв үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өөрсдөө өгнө биз. Зөвшөөрөл өгсөн хүмүүст хариуцлагын асуудал яригдах байх. Өгсөн шаардлагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээ.

800 газрыг хааж чаддаггүй юм бол зөвшөөрөл өгсөн, хаалгахгүй байгаа холбогдох хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашигласан гээд прокурорт хандъя.

Хуулиндаа орон сууцны нэгдүгээр давхарт хоолны газар ажиллуулахгүй гээд байгаа атал хуулиа биелүүлэхгүй байгаа байгууллага, албатуудтай ярья. Нэгдүгээр давхрын хоолны газрын газ дэлбэрээд олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирвол хэн хариуцлага хүлээх юм?

Нийтийн хоолны салбарынхныг олон жил сануулж, албан шаардлага хүргүүлж, аргадаж явлаа. Одоо боллоо. Ийм зарчмаар явахгүй. Хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Одоо сануулахгүй, үйл ажиллагааг нь зогсоо. Хүний амь нас, эрүүл мэндийн баталгааг хангасан хоол хүнс үйлдвэрлэгч нь ажилла, чадахгүй нь болих хэрэгтэй" гэлээ.

Мөн Япон, Солонгос, Хятад хоолны газруудад хоолны стандарт гэж байхгүй байгаа тул энэ тал дээр мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг анхаарал хандуулахыг хурлаар сануулсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Иргэн
Уржигдар

Нэгдүгээр давхрын хоолны газрын газ дэлбэрээд олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирвол хэн хариуцлага хүлээх юм? Маш зөв шийпвэр

6А суугчид
2018-07-08 07:10:30

ЧД 3-р хороо 6А байрны 1 давхрын 3 буланд 3 гуанз байдаг. Коридортоо тэд хоол бэлддэг учир орц, сууцаар битүү хиншүү, адууны чанасан махны муухай үнэр байнга. СӨХ-ийн мөнгөө өгөхгүй, хажуугийн айлын цахилгаан хулгайлна. Хашаагаар машинаа дүүргэж , тэнд хогоо хаяна. Орцоор бэлдцээ зөөж хаалга эвднэ.

6A suugchid
2018-07-08 07:03:53

ЧД 3-р хороо 6А байрны 1 давхрын 3 буланд 3 гуанз оршин суугчдыг шарж хайрахаас бусдаар авирладаг.Коридортоо тэд хоол бэлддэг учир орц, сууцаар битүү хиншүү, адууны чанасан махны эгшсэн өмхий үнэр хувцаст хүртэл шингэнэ. Газ алдаж түймэр тавих шахна. Хог хоолны үлдэгдлээ орцонд хаяна. СӨХ-ийн мөнгө

Зочин
2018-07-07 00:49:09

SAIN BAINA,BVGDIIN HAAGAAD OG.

Tsetsgee
2018-07-07 00:47:00

Demjij bnaa,bvgdiin haasan ni deeree,oron suutsnii 1 dawhart bdag Bar,Tsainii gazruudiig bvgdiin haawal sain bna.orshin suugchid bidend mash ih hvndrelttei bdag shv,

Зочин
2018-07-06 22:04:05

ОК. Хужаагын хортой гоймонг хаавал сайхан байнаа

Баагий
2018-07-05 23:53:08

Дарамтлахаа боль.та нар шиг татвар төлөгчдийн мөнгөөр амьдраагүй.олон хүнийг амьжиргаанаас нь салгаж яах гээв.

үзэн ядагч
2018-07-05 21:54:56

баяр хүргэе, хор үйлдвэрлэдэг хоолны нэртэй газруудыг хаах нь зөвөө.. бүгдийг нь одлоо хаагаад үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй. болж болж

үзэн ядагч
2018-07-05 21:54:42

баяр хүргэе, хор үйлдвэрлэдэг хоолны нэртэй газруудыг хаах нь зөвөө.. бүгдийг нь одлоо хаагаад үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй. болж болж

Орон сууцны нэг давхрын цайны газруудыг хаана