Б.Жаргалсайхан: Хэрвээ би ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босч ирээд алгадчих байсан

Улс төр 2018-07-26 04:47:44956

Ойрын өдрүүдэд усархаг борооны улмаас Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын нэг давхар усанд автаж, Австрийн Засгийн газрын зээлээр авсан хорт хавдар эмчлэх туяаны аппарат гэмтсэн тухай мэдээлэл гараад буй.

Уг аппарат нь гурван сая ам.долларын үнэтэй бөгөөд аппаратыг засахад 400 орчим мянган ам.доллар шаардлагатай юм байна.

Монголд ганцхан байдаг хорт хавдартай хүмүүсийг эмчилдэг ийм үнэтэй аппарат үерийн усанд автаж гэмтсэн тухай асуудалтай холбогдуулан "Буян"-гийн Жаргалсайхан фэйсбүүк хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Нэг нөхөр босч ирээд "Хавдар судлалын үндэсний төвийн зооринд байсан гурван жил болсон гурван сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр авсан туяаны аппарат усанд автаад эвдэрчихлээ" гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх таг дуугүй сонсоод байна.

Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав "Энэ аппаратыг засахад 400 сая гаруй төгрөг хэрэгтэй. Ерөнхийдөө 3-4 сарын хугацаанд засна" гэлээ. Хэрвээ би Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босч ирээд алгадчих байсан.

Тус эмнэлгийн дарга Чинбүрэн "Маш чухал, олон хүний амь насыг аврах аппарат эвдэрчихлээ" гэж ярив. Би сурвалжлагч байсан бол "Та тэр үнэтэй аппаратаа үерийн уснаас хамгаалах гэж та бүхэн яаж тэмцэв. Хэдий үед нь мэдсэн вэ" асуух байлаа.

Миний ойлгосноор үнэтэй аппаратаа түгжээд мартчихсан чинь нэлийсэн усан дунд байсан байж. Манай үйлдвэрийн дээврээс ус гоождог байсан бол ноолуурын машин дээрээ гялгар уут ч болохнээ гэрээсээ хөнжил авчирч тавиад харуул, үйлчлэгч нараа хувин алчуур бариулаад 24 цаг зогсоочихно. Юу унтах. Үхэх сэхэхээ үздэг юм байгаа биз дээ. Захирлынх нь яриагаар хэзээ хойно Онцгой байдлын ус сордог машин дуудаж. Ураны цацраг хянах үүрэгтэй Цөмийн энергийнхэн шуугиж ирээд "За ашгүй ажил гарлаа" гэсэн байртай 400 сая төгрөгөөр засна гэж мэдэгдлээ. Ямар эд ангий гэмтсэн, цацраг алдсан зэргийг мэдээгүйгээ хэлээд байгаа хэрнээ шүү.

"Соц" нийгмийн үед хариуцлагагүй зуд гэдэг зүйлээс болж олон хүн ажилгүй болдог, арга хэмжээ авахуулдаг байв. Тухайлбал цасаа цэвэрлээгүй, бохир заваан байсан гэх мэт. Одоогийнхоор бол нүдэнд өртөхөөрөөгүй жижиг сажиг зөрчлүүд байлаа.

Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэвчээртэйг гайхав. Баян-Өлгийд ус зайлуулах сувгийн мөнгө өгсөөр байтал бариагүй нөхөр өөдөөс нь хараад сууж байх юм. 200 гаруй айл орон гэргүй болж хүний амь нас эрсдчихээд байхад шүү. Би байсан бол "Чи хувин бариад ус зайлуул" гээд хөөгөөд гаргах байлаа.

1990 оны эхээр бол арван жилийн төсөвтэй тэнцэх 3 000,000 ам.долларын улсын хөрөнгө эвдчихээд юу ч болоогүй мэт унзад хоолойгоор мэдээлэх сайд дарга нар, ус зайлуулсанд тусалсан Онцгойгийнхонд талархал илэрхийлэх захирал Чинбүрэн нарт санаа зовж байгаа шинж харагдсангүй.У.Хүрэлсүхийг нөгөө "сэлмээ" гаргаж ирээд зам тээврийн, Шадар сайдыг, Эрүүл мэндийн сайдыг цавчаад хаячих болов уу гэж харж суутал тэгсэнгүй дээ. Аргагүй л тэвчээртэй хүн юм" гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин
2018-07-25 22:41:27

хувийн юм байсан бол яагаад ус зайлуулах хоолой хийдэггүй юм вэ гээд хэрүүл хийгээд явах басйан даа

Зочин
2018-07-25 22:40:12

харваас тэнэг царайтай юу чболоогүй юм шиг сууцгааж байгаа биз дээ ямарч санаа зовсон шинжгүй шүү ийм балайнуудыг халвал таарна

tunduu
2018-07-23 04:38:38

eruul mendiin yam gej tom tom yrisan ariin haalga avligaar tomilogdson nusan joruudiin oromj bolson,.said ni hudlaa yrisan.ajilaa ch hiihgui end tend guilgeneed yvah yum,.odoo sain duraaraa bolih heregtei,.yund horgodood bdag bnaa,.undesnii tuv gesen surjin nertei heden emneleguud ni sur suld ni gun

зочин
2018-07-23 02:26:15

Тийм үнэтэй аппаратыг яахлаараа зооринд хадгалдаг бна.Энэ бол цэвэр хариуцлага алдсан эмнэлгийн дарга нарын буруу.тэд нараар засварын мөнгө гаргуул.хэрвээ соц/змын үе бсан бол Чинбүрэн тэргүүтэй хүмүүс "аавых,,руу марш.Хүрэлсүх ч гэсэн энэ нам дагасан хэдэн дарганцар нартаа арга хэмжээ аваач.

Зочин
2018-07-23 02:09:16

энэ улсад толгой гэж алга болжээ. Морь унасан толгойгүй монгол

Зочин
2018-07-23 01:59:11

Шадар сайд гэгч албан тушаалын хэнээтэн чинь Америкруу доншуучилаа зугаалаад алга болчихсон Хүрлээ одоо тэр нөхрөө ажил хийлгэхгүй эрхлүүлээд л

OD
2018-07-23 00:29:47

Jagaa mash zub xeljee xariutslagagyin ulmaas ulsad ter ix xemjeenii xoxirol garch bna shu de yasan nuguu xariutslagiin jil enee teree geed bsan xurelsux guai, iim l bna da

ЗОЧИН
2018-07-22 22:35:55

ЧИНБҮРЭНГИЙН ХУВИЙН АППАРАТ БАЙСАН БОЛ ЯАЖ НҮДНИЙ ЦӨЦГИЙ МЭТ ХАМГААЛЖ БАЙХ БАЙСАН БОЛ. НЭЭРЭЭ.

Б.Жаргалсайхан: Хэрвээ би ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босч ирээд алгадчих байсан