Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн дарга нар сургалтад хамрагдаж байна

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-12 12:35:56234


Хууль зүй, дотоод хэргийн сайдын шинэчлэн баталсан зохион байгуулалтын бүтцийн шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллага дотооддоо зарим өөрчлөлтийг хийж, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг одоо байгаа орон тоондоо багтаан байгуулсан.

Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн дарга нарыг чадавхжуулах сургалт өнөөдөр /2018.09.10/ Нийслэлийн цагдаагийн газарт эхэллээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав сургалтад хамрагдаж буй алба хаагчдад “Үйл ажиллагаагаа жигдрүүлж, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд шуурхай очдог, гомдол мэдээллийг нэг бүрчлэн бүртгэдэг байх, хуулийн хугацаанд нь зохих журмын дагуу шийдвэрлэн, иргэдтэй зөв харилцаж, тэднийг чирэгдүүлэхгүй байхад онцгойлон анхаарч ажиллах”-ыг үүрэг болгосон юм.

 Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны харьяа нэгжүүдийн 60 алба хаагч сургалтад хамрагдаж байгаа бөгөөд тэдэнд албаны бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн даргын ажлын байр /албан тушаал/-ны зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, дамжуулах үйл ажиллагаа, шийдвэрлэлтийн талаар хичээл орж байна.  

Мөн дуудлага, мэдээллийн бүртгэлийн системийн ашиглалт ба мэдээллийн аюулгүй байдал, цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн бүтэц, үйл ажиллагаа, судалгаа, дүн шинжилгээний арга зүй, удирдлагын манлайлал ба хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага, онцгой нөхцөл байдлын үеийн шуурхай удирдлага, зохицуулалтын чиглэлээр сургалтад хамрагдана.

Сургалтын хоёр дахь өдөр оролцогчид Улаанбаатар цагдаагийн хүрээний зарим нэгжүүдийн Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн үйл ажиллагаатай танилцаж, Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штаб дээр нэгдсэн дадлага, сургуулилалт хийх юм


Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн дарга нар сургалтад хамрагдаж байна