ШШҮХ-ийн шинжээчдийг цагдан хорилоо

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-12 12:46:14291

Цагдаа, АТГ-аас хамтарсан ажлын хэрэг гарч ШШҮХ-д ажилласан байна. Улмаар тус газрын сэжиг бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийг 30 хоног саатуулахаар боллоо.

Тодруулбал, прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг  уржигдар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. Тэдний нэг нь жирэмсэн учраас ийнхүү хориог тавьжээ.

Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид юм байна.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

ШШҮХ-ийн шинжээчдийг цагдан хорилоо