Э.Содномпилжээ Азийн аварга боллоо

Урлаг, Спорт Admin Today2018-09-12 12:56:09120


Япон улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Уг тэмцээнээс МУГТ, "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт Э.Соднонпилжээ 107 кз-ын жинд өрсөлдөн Алтан медаль хүртлээ.


Тэрбээр алтан медалийг авахдаа дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөжээ. Э.Содномпилжээ өмнөх амжилтыг 4 кг-аар ахиулсан байна. Азийн АШТ есдүгээр сарын 6-13ний хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. 

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Э.Содномпилжээ Азийн аварга боллоо