Сувилагчдын цалин 183 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-12 13:26:4641


Засгийн газраас шийдвэрлэсний дагуу энэ сарын 1-нээс зарим төрийн албан хаагчдын цалин 8-32 хувиар нэмэгдсэн. Тодруулбал,  цэцэрлэгийн багш, бага ангийн багш нарын цалинг 12.3 хувь буюу 88.000 орчим төгрөгөөр, соёл урлагийн салбарын ажилтнуудын цалинг 14-32 хувиар, сувилагчидын цалинг 20-30 хувиар, дарга нараас бусад төрийн албан хаагчдын цалинг 8-10 хувиар өссөн. Тэгвэл эрүүл мэндийн салбарынхны ачааны хүндийг нуруундаа үүрдэг сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдээд байна.

Энэ талаар  ЭМЯ-ны Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа “Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 263 дугаар тогтоолоор сувилагч нарын цалинг ТҮЭМ-2 гэсэн ангиллаас ТҮЭМ-4 зэрэглэлд шилжүүлэх, цалинг 8 хувиар нэмэх шийдвэр гарсан. Тиймээс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны дотор бүх байгууллагад цалин нэмэх тооцооллын хамт хүргүүлж, энэ онд эрүүл мэндийн салбар 9 тэрбум төгрөгөөр өр төлбөргүй ажиллах бүрэн боломжтой болж байна”  хэмээлээ.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Сувилагчдын цалин 183 мянган төгрөгөөр нэмэгдлээ