Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-12 14:31:0680


Намрын улирал болж, зуслан чиглэлийн зорчих урсгал багассантай холбоотойгоор зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоохоор болжээ. Тухайлбал:

1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”

2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр”

3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлүүдийн үйлчилгээг 2018 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлэжээ.

Харин хотын хойд чиглэл буюу ХО:1 “Бага баян – Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”, Ч:22 “Шадивлан – Бөмбөгөр-ХМК”, Ч:27 “Өвөр согоот-Вокзал” чиглэлүүд хэвийн үйлчлэх юм байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэх аж.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно