Анхны эко гэр цэцэрлэг нээгдэж, бяцхан үрсээ хүлээн авлаа

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-13 13:16:08205


Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Ханын материалд дулаанаа шалны халаалтаар шийдсэн, зориулалтын агааржуулалтын систем бүхий анхны эко гэр цэцэрлэг нээгджээ.

Тус дүүргийн нийт 330 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 84 дүгээр цэцэрлэг дэргэдээ эко гэр цэцэрлэгийн бүлэгтэй болсон нь энэ бөгөөд 25 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх боломж бүрдүүлсэн байна. Улаанбаатар хотын захын хороололд энэхүү эко гэр цэцэрлэгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Ulaanbaatar peace avenue rotary” клуб, “Эко ногоолин” төрийн бус байгууллага хамтран байгуулжээ.


Эко цэцэрлэг нь хүүхдүүдийг экологийн боловсролтой болгох танин мэдэхүйн ач холбогдолтой аж. Урлаг, спортын заалгүй тул хүлэмж дотор биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талбай гаргаж өгчээ.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Анхны эко гэр цэцэрлэг нээгдэж, бяцхан үрсээ хүлээн авлаа