Олон улсын стандартад нийцсэн цэцэрлэг ашиглалтад орлоо

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-13 13:16:2658


Өмнөговьчууд Бүтээн байгуулалтын жилд боловсролын салбарт хэд хэдэн сургууль цэцэрлэгийг шинээр барьж байгаа юм. Түүний нэг С.Удвалын нэрэмжит 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн шинэ цэцэрлэг өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь 260 гаруй хүүхэдтэй ба 2 тусдаа байранд хичээллэж байсан бол энэхүү 100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор нэг дор хичээллэх боломж бүрдэж байна.

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр аймгийн Суварган говь ХХК барьсан бөгөөд урлагийн заал, үзэсгэлэнгийн танхим, ангиудыг чанар стандартын дагуу байгуулжээ.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Олон улсын стандартад нийцсэн цэцэрлэг ашиглалтад орлоо