Урлагийн хоёр эрхэм

Нийгэм, Эдийн засаг Admin TodayУржигдар351


Налгар намрын энэ л өдрүүдэд Монголын урлагт өөрийн гэсэн тод орон зайгаа үлдээсэн хоёр эгэлгүй эрхэм бурханы оронд заларлаа. Тодруулбал, Монголын түүхэнд тодорхойлолтгүйгээр цорын ганц гавьяат цол хүртэж байсан эрхэм Намдагийн Төмөрхуяг мөн Монголын ард түмний зүрх сэтгэлд хоногшсон олон сайхан уянгын дууг амьдруулсан МУГЖ, дуучин Д.Хоролсүрэн нар бурхан зүг одлоо.


Намдагийн Төмөрхуяг нь 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль, 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжилийн сургуульд трактор комбайнчны мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар 1977-1979 онд аймгийн ТУГазарт жолооч, 1979-1982 онд ардын армид цэргийн албанд, 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон юм.

Тэрээр 1987 оноос Монголын радиогийн алтан фондонд “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Зүүдэлсэнгүй явлаа”, “Ханийн минь нутаг”, “Өр өвтгөх юм бүхнийг дуул” дуунуудаа бичүүлж ард түмний хүртээл болгосон нь эдүгээг хүртэл эгшиглэж ард түмний сонорыг мялаасаар байгаа юм.

Түүний уран бүтээлүүд Монголын радиогийн “Цагаан лавай” , “Морин хуур” наадмын тэргүүн, дэд тэргүүн шагналуудыг удаа дараа хүртсэн төдийгүй Монголын орчин цагийн дууны урлагт томоохон хэмжээний шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн билээ.

МУГЖ, Дуучин Д.Хоролсүрэн ньТөв аймгийн Эрдэнэ сумд төрсөн. 1952-1959 онд бага дунд сургууль төгсөж, 1960 оноос урлагийн байгууллагад дуучнаар ажиллах хугацаандаа Марксизм Леннизмийн оройн их сургуулийг төгсчээ.

Тэрбээр бага наснаасаа л дуулах дуртай байсан ба сургуулийн концертод дуулж, дууныхаа утгыг дотоод сэтгэлээр илэрхийлэн, утга санааг бүрэн гүйцэд гаргаж үзэгчдэд хүргэхийн төлөө бүтээлч эрэл хагуул хийж ялангуяа ардын язгуур урлагийн судалгаа цуглуулга хийдэг байсан гахйлтай хөдөлмөрч авъяалслаг дуучин юм.

Тэрээр Казах ардын болон зохиолын дуунуудыг сонгон дуулсан нь түүнийг өндөр амжилтанд хүргэсэн юм. Казах дуу дуулахдаа түүний өвөрмөц хэллэг, аялгууны өнгө зохицлыг гойд нарийн тунгаан олж, зан заншлын тусгалыг сэтгэлийн хөдөлгөөнөөр зөв амилуулан дуулсан нь манай баруун алтайн Казах ард түмэнд ихэд хүндлэгдэн хайрлагдсан билээ.Тэрээр Ази, Европын орнуудаар айлчлан тоглохдоо тухайн орны ардын болон зохиолын дууг амьдруулан дуулж өндөр үнэлэлт авч байсан байна.

Д.Хоролсүрэн нь дуулахын зэрэгцээ Ч.Гомбын зохиол “Баянбулгийхан” киноны саальчин Оюуны дүрд амжиттай тоглож байжээ.Түүний гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Тэргүүний ажилчин залуу алтан медаль зэргээр шагнуулж байжээ.

Ум сайн амгалан болтугай

IFrame

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Урлагийн хоёр эрхэм