Ирэх сард 972 айлын орон сууц ашиглалтанд орно

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-14 10:25:05160


“Буянт-Ухаа 2” хороололд шинээр баригдаж буй 972 айлын түрээсийн орон сууц ирэх сард ашиглалтад орно. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлийн явц 80 хувьтай үргэлжилж байна. Орон сууцыг ирэх сарын 31-ний дотор буюу гэрээний дагуу төлөвлөсөн хугацаанд хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ.

Бага, дунд орлоготой иргэд, залуу гэр бүл, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том асуудал нь зах зээл дээр барьж борлуулагдаж буй орон сууцнаас худалдан авалт хийх боломжгүй, ипотекийн болон бусад төрлийн зээлд хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр, зээлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх асуудал. Тиймээс Засгийн газраас өнөөгийн нөхцөл байдал болон дэлхийн улс орнуудын туршлагад үндэслэн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой зөв шийдэл гэж үзэж байна.

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас харахад Улаанбаатар хотод 16,000 хөдөө орон нутагт 4000 нийт 20 000 айлын түрээсийн орон сууцны эрэлт байна гэсэн судалгаа гарчээ. Энэ бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй томоохон ажил нь “Буянт-Ухаа 1, 2” хороолол бөгөөд уг төсөл цаашид ч үргэлжлэх юм.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Ирэх сард 972 айлын орон сууц ашиглалтанд орно