Даваа гаригаас сургууль, цэцэрлэг орно

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-14 17:34:271302

БСШУСЯ-наас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээлэлд МҮЭ-ийн төлөөллүүд болон БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар оролцлоо. 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан:"БСШУСЯ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийг үргэлжлүүлж ажилласны үр дүнд есдүгээр сарын 3-наас хойш үргэлжилсэн багш нарын ажил хаят өнөөдөр албан ёсоор зогсож байгааг мэдэгдэж байна. Есдүгээр сарын 17-ны Даваа гарагаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Ажил хаялт бол ингээд зогсож байна. Харин хэлэлцээр үргэлжилж 2019 оны хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт ямар санал, шаардлага оруулахаа ярилцана" гэв.

НОРМООС ДАВСАН ХҮҮХДИЙН ТООГООР БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР БОЛЛОО

БСШУСЯ-ны ҮЭ "Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо.

Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан. Гэхдээ бид 20-иос доошгүй хувиар нэмэх дээр тохиролцоонд хүрлээ" гэлээ.

"2018-2019 оны хичээлийн жилийн эхний өдрүүдэд өнгөрсөн хичээлийн жилд үзсэн хичээлээ бататгах байсан. Ажил хаялтын хугацаанд сургууль тус бүр дээр хичээл янз бүрийн хугацаагаар тасалдсан. Тиймээс яамны зүгээс Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын боловсролын газартай холбогдон хичээлийг хэрхэн нөхөх талаар зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа"-г БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга С.Ням-Очир хэллээ.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

манжи
2018-09-15 15:26:13

Чадваргүй агаад сая ажил хаялтад оролцсон багш нарыг халж ажилгүй байгаа мэрийлттэй багш нараар сэлбээч. Одоогийн дунд,дээд сургуулиуд ч дэндү хулхи болж бага боловсрол ч олгож чадахгүй байна. Энэ далимыг ашиглаж багш нараа чанаржуулж аваач

yanzaga
2018-09-14 18:06:17

Zg hariuclaga huleelee ajil hayasan hugacaani caling yuildwerchni evleleer toluulne biz de

Даваа гаригаас сургууль, цэцэрлэг орно