П.Орхоны сэргээшийн асуудал юу болов...

Урлаг, Спорт Admin Today2018-09-19 10:17:39484

Азийн зуны спортын 18-р наадам наймдугаар сарын 18-наас 9-р сарын 2-ны хооронд Индонезийн Жакарта, Палембан хотуудад явагдаж өнгөрсөн билээ. Тус наадамд манай улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин оролцож, таван алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, 45 орноос медалийн жагсаалтын 16-р байрт шалгарсан билээ. Гэвч харамсалтай нь нэг алтан медалиа хураалгасан. 

Тодруулбал чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жинд зодоглож Киргызстаны Айсулуу Тыныбековаг цэвэр ялж, алтан медалийн болзлыг хангасан  МУГТ П.Орхоноос сэргээш илэрч медалиа хураалгасан юм. Энэ талаар Азийн Олимпийн зөвлөлөөс “П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допинг хэрэглэсэн байсан нь илэрч, тэмцээнээс хасагдах ёстой байсан. Тус шинжилгээний хариуд үндэслэн тэмцээний үеэр түүний гаргасан амжилтыг хүчингүй болгож байна” хэмээн мэдээлсэн билээ. 

Эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа шилдэг тамирчнаа мэдээж сэргээш хэрэглэсэн гэдэгт чөлөөт бөх сонирхогчид төдийгүй түүнийг таньж, мэддэг олон хүмүүс итгэхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа. Гэвч харамсалтай нь нэгэнт Азийн Олимпийн зөвлөлийн шийдвэр гарчихаад байгаа. Түүнчлэн дүрмээрээ бол сэргээш илэрсэн тамирчны медалийг хүчингүй болгоод зогсохгүй бас барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг юм.

П.Орхоны сэргээшийн асуудлын талаар Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяраас тодруулахад: "Дэлхийн бөхийн холбооноос хариуцлагын асуудал ярина. Барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах байх. Одоогоор бол хугацаа тавьсан зүйл алга. Бидний зүгээс тайлбар аа өгч байгаа" гэсэн хариултыг өгсөн юм. 

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин
2018-09-21 11:12:15

Тамричдаа элдэв халдлагаас хамгаалж чадахгүй байж өөрийгөө "дарга" байх эртэй гэж бодоод байгаа тэр холбооны удирдлагуудыг халах хэрэгтэй ш дээ.

зочин
2018-09-21 09:25:28

Нөгөө АСА аварга маань таг шүү.Хаана явнаа.

Зочин
2018-09-19 14:07:42

Энэ өөрөө хоолонд нь юм хольсон! Дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаанд өөрийг нь авч гараагүй гэж хонзонгоо авч байгаа царай! Зайлуул! Энэ холбоо одоо хэзээ ч өөдлөхгүй!

зочин
2018-09-19 12:15:01

үхсэн ацны чинь тайлбар ѳгч байгаа гэж бүлх залигсан гѳлѳг шиг л таг байна энэ асуудал дээр МЧБХ хариуцлага хүлээх ёстой шүү Батбаяр чи мѳн ч их балагтай хүн юм даа батгана явсан газар баастай Батбаяр явсан газар балагтай болоод удаж байгаа шүү

П.Орхоны сэргээшийн асуудал юу болов...