Жүдо бөхийн ДАШТ маргааш эхлэнэ

Урлаг, Спорт Admin Today2018-09-19 11:12:14350


“Баку-2018” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд нэг хоног үлдээд байна. Тодруулбал, өнөөдөр сугалаа гарах ба хэсгийн барилдаан маргааш манай цагаар 14:00 цагаас мөн финалын барилдаан 20:00 цагаас эхэлнэ. Эхний өдөр уламжлал ёсоор Монгол Улсын гавьяат тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг “А” хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Эва Черновицкитэй нэг хэсэгт багтжээ.

"В" хэсгийг Японы Ф.Тонаки тэргүүлж байгаа бөгөөд М.Уранцэцэгтэй зооны аваргын төлөө барилдах магадлал өндөр байгаа юм. Мөн  “D” хэсэгт Украины Дария Билодид, Галбадрахын Отгонцэцэг /Казахстан/ нар багтжээ.

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин хүч үзэхээр болжээ.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Жүдо бөхийн ДАШТ маргааш эхлэнэ