Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг хамгааллаа

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-19 16:34:1995


НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  завьт эргүүлийг зургаадугаар  сарын 10-наас  энэ сарын 10-ныг хүртэл Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 1040 алба хаагч, 160 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 80 удаагийн дуудлагаар ажиллан, 280 хүний амь насыг авран хамгаалжээ. Үүний 235 нь насанд хүрэгсэд, 45 нь хүүхэд.

Завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулснаас хойш уснаас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гол усанд нэрвэгдэгчийн амь насыг цаг алдалгүй авран хамгаалах боломж бүрдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг хамгааллаа