Цас орж, хүчтэй цасан шуурга шуурахыг анхааруулъя

Дэлхий Admin Today2018-09-20 08:18:17612

Өнөө шөнө  Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хот орчмоор, маргааш өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орж,  хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Маргааш өдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах юм байна.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар , 21-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч цасан  болон  шороон шуурга шуурна. 21-22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Цас орж, хүчтэй цасан шуурга шуурахыг анхааруулъя