Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-20 08:33:52196

Аргын тооллын 9 сарын 20, Бархасвадь гараг. Билгийн тооллын 11, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно