“ДЦС-4”-д гарсан ослын шалтгааны дүгнэлт гарав

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-20 09:18:08445

Өнгөрсөн бямба гаригт ДЦС-4”-д гэмтэл гарч станцын үйл ажиллагаа бүрэн зогссоноос нийслэл хот болон Төв, Дархан-Уул аймагт цахилгаан тасарч саатсан ослын урьдчилсан дүгнэлт гарав. ЭХЯ-ны удирдлагын хурлаас гаргасан дүгнэлтээр станцын сэлгээх үйл ажиллагаан дээр ажил хүлээлцэх явцад стандарт горимын дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой Ерөнхий болон ээлжийн инженерүүд хариуцлагагүй хандсан хэмээн үзэж байна. “ДЦС-4”-ийн үйл ажиллагаа 7-10 хоногийн дотор ердийн буюу хэвийн байдал шилжих юм байна. Энэ удаагийнх шиг тэг зогсолтын осол 2006 болон 2015 онд гарч байв.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

“ДЦС-4”-д гарсан ослын шалтгааны дүгнэлт гарав