Налайхын замд ноцтой осол гарч, зургаан хүн амиа алджээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-20 15:37:08702


Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны есдүгээр сарын 19-ны өдрийн 06.00 цагийн орчимд том оврын ачааны машин, 13 зорчигчтой бага оврын автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, ослын улмаас бага оврын автобусанд зорчиж явсан 13 иргэний зургаа нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан аж. “Даевоо” загварын ачааны автомашин Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 13 зорчигчтой  “Грэсе” маркийн бага оврын автобустай мөргөлджээ. Улмаар Хэнтий аймгийн  Баян-Адарга сумын харьяат зургаан иргэн амь насаа алдсан байна.  Амиа алдсан иргэдийн хоёр нь нярай хүүхэд байжээ. Энэ тухай дуудлага Налайх дүүргийн Онцгой байдлын албанд өчигдөр 05:56 минутад  иржээ. Дуудлагын дагуу долоон алба хаагч гэмтсэн долоон иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, нас барсан зургаан иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Налайхын замд ноцтой осол гарч, зургаан хүн амиа алджээ