Нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-21 08:11:50310


Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр болон 22-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 20-ны 20 цагаас 09 дүгээр сарын 21-ний 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас, өдөртөө ялимгүй  хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, бусад нутгаар  7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан,  өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн,  өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар  түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн,  өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна