Б.Махбалын цагдан хорих хугацааг сунгажээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-21 08:40:24442


ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм. 

Улмаар Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн наймдугаар сарын 10-нд саатуулсан. Түүний цагдан хоригдох хугацаа энэ сарын 10-нд дууссан ч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх хэлэлцэж, түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. 

 Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тус зүйл ангид, Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх нь байна. 

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин
2018-09-21 17:35:08

Тэр алуурчин нь Алдарт 60 тэрбумынхны нэг нь биз. Түүнийг яаж хамгаалах вэ л гэж хуулийнхан цаг хожиж байгөө биз дээ.

ддд
2018-09-21 14:42:22

Яахаараа хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн этгээдэд 8 жил байдаг билээ.

иргэн
2018-09-21 12:36:24

Төрийн байгууллагад ийм хүмүүс олон болжээ, онгироо, арын хаалгатай, хуулийн мэдлэггүй, чадваргүй яам дамжин явдаг.... хатуу шийтгэж олон нийтээр жигшүүлэх хэрэгтэй

Яах бол!?
2018-09-21 11:10:42

Ар талын жонхуу андаа хамгаалах уу !!!Арьсаа хамгаалах уу??? гэдгийг л харах үлдлээ. Энэ ёс зүйгүй төрийн нэрийг жонхуудсан балмад эрийг үг дуугүй л цааш харуулмаар байгаа юм.

Зочин
2018-09-21 11:05:47

Уул нь хүн алсан хүний толгойг авбал таарахсан даа.

Б.Махбалын цагдан хорих хугацааг сунгажээ