СЭМҮТ-д эмчлүүлж байсан 15 настай хүү эмнэлэгтээ хар тамхи хэрэглэж байгаад баригджээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-21 09:40:07127

ЭМҮТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд мансуурсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн шалгаж эхэлсэн хэмээн баттай эх сурвалжууд мэдээллээ. Цагдаагийнхан СЭМҮТ рүү очиж шалгахад Дархан-Уул аймгаас ирж эмчлүүлж буй 15 настай Т мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд халааснаас нь гялгар ууттай өвс хураасан байна. Эмнэлгийн эх сурвалжууд “12.00 цагийн үед тэр хүүхэд нэг л сэжигтэй байхаар нь цагдаагийнханд дуудлага өгсөн. Халааснаас нь нунтаглаж хатаасан бор ногоон өнгийн өвс шиг юм гарч ирсэн. Бас шээсэнд нь тестийн шинжилгээ хийхэд эерэг гарсан нь мансууруулах бодис хэрэглэснийг баталж байгаа юм гэнэ лээ” хэмээн мэдээлсэн юм.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

СЭМҮТ-д эмчлүүлж байсан 15 настай хүү эмнэлэгтээ хар тамхи хэрэглэж байгаад баригджээ