Монгол гимнастикчид Азийн цомд аваргаллаа

Улс төр Admin Today2018-09-21 09:54:4677


Энэ сарын 14-17-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний 18-аас дээш насны ангилалд МУБИС-ийн “Gainer” багийн тамирчид түрүүлжээ. Анх удаа зохион байгуулсан тэмцээний аэробик гимнастикийн багийн төрөлд Төрийн дууллаа эгшиглүүлсэн тус багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, А.Гантөгс, Б.Золбаяр, Б.Өлзийжаргал, Э.Тэргэлэн нар багтсан юм.

Тэмцээний мөнгө, хүрэл медалийг Монголын хоёрдугаар баг болон Филиппиний гимнастикчид хүртэв. Амжилтын төлөө 12 жил хамтдаа зүтгэж буй “Gainer” багийнхан Азийн АШТ-ий алт, мөнгө, БНСУ-д болсон олон улсын тэмцээний хүрэл медальтай. Тэд арвэннэгдүгээр сард тус улсад зохион байгуулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Монгол гимнастикчид Азийн цомд аваргаллаа