Өвөрмонголд гахайн ханиад дэгджээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-21 11:08:54262


БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлслнээр, Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт гахайн ханиад дэгдэж, одоогийн байдлаар есөн гахай үхэж, 14 гахайд өвчний шинж тэмдэг илрээд байгаа аж. Иймд тус улс Өвөрмонголоос амьд гахай тээвэрлэх, гахайн махны төрлийн боловсруулаагүй бүтээгдэхүүнийг нийслэл болон бусад хот руу гаргахыг бүрэн хориглосон байна.

Өнгөрсөн наймдугаар сарын эхээр БНХАУ-д гахайн ханиадны анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш зургаан мужийн 18 фермд ижил төрлийн шинж тэмдэг илрээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д гахайн махны үнэ ойрын гурван жилд байгаагүйгээр өсчээ.

Олон улсын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага БНХАУ-ын Засгийн газартай холбогдон яаралтай арга хэмжээ авах, гахайн мах болон мал аж ахуйн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх талаар санал солилцсон байна

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Өвөрмонголд гахайн ханиад дэгджээ