Вьетнам улсын ерөнхийлөгч Чиан Дай Куанг таалал төгслөө

Дэлхий Admin Today2018-09-21 14:24:45507


Баасан гариг (IX/21)-т Вьетнамын Ерөнхийлөгч Чиан Дай Куанг орон нутгийн цагаар 10:05 цагт Ханойн цэргийн төв эмнэлгийн 108 тоот өрөөнд 61 насандаа таалал төгсчээ. Энэ талаар тус улсын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Нгуен Куок Чиеу мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тэрбээр хүнд өвчинтэй тэмцэж байсан аж. Гадаад, дотоодын шилдэг эмч нар түүнийг эмчилж байсан ч биеийн байдал нь сайжрал олоогүй талаар тус улсын Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний төвөөс гаргасан мэдэгдэлд дурджээ. Өмнө нь буюу 2016 оны дөрөвдүгээр сард тэрбээр БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайдаар ажиллаж байсан аж. 2011 оноос хойш улс орноо удирдаж байсан 67 настай Чыонг Тан Шангийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор Чан Дай Куанг Вьетнам улсын төрийн тэргүүнээр сонгогджээ.

Чан Дай Куанг нь Вьетнамын хойд хэсгийн Нинбинь нутгийн уугуул аж. Тэрбээр улсынхаа төрийн аюулгүй байдлын албаны ажилтан, хууль зүйн доктор, 2006 оноос Вьетнамын Коммунист намын Төв Хорооны (CC) гишүүн, 2011 оноос CPV-ийн Улс төрийн товчооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайдаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Вьетнам улсын ерөнхийлөгч Чиан Дай Куанг таалал төгслөө