Ц.Нямдорж сайдын гэр бүлийг АТГ-аас шалгажээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-24 12:12:535568


Хэсэг иргэд болон Тѳрийн бус байгууллагуудаас УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Ц.Нямдоржийг 17 орон сууцтай. Хүүхдүүдээрээ дамжуулаад тѳрийн албаар бизнес хийж байна хэмээн мэдэгдэж, тэрхүү гомдлын дагуу АТГ-аас сайдыг болон гэр бүлийг нь ёстой л нэг ч нүх, сүв үлдээлгүй шалгажээ. АТГ-аас Ц.Нямдорж сайдын данс, гэр бүлийн хѳрѳнгѳ, орон сууцны гэрчилгээ, эхнэр, хоёр хүү, бэрүүдийнх нь ажил, данс, орлого, бизнес гээд бүгдийг шалгасан байна. Ингээд эцэст нь иргэд, ТТБ-ын мэдүүлсэн гомдол ямар ч үндэслэлгүй байна гэдгийг АТГ-аас тогтоожээ. 

Энэ талаар Ц.Нямдорж сайдаас тодруулахад: "Намайг шалгасан нь үнэн. Шалгах шалгахдаа маш сайн шалгасан. Тэгээд ямар ч ор үндэсгүй гүтгэлэг гэдгийг тогтоосон. Манайд тэр хүмүүсийн яриад байгаа шиг 17 орон сууц байхгүй. Манай хоёр хүүгийнх, манайх хотод, зусланд тус бүр нэг, нэг нийт зургаан орон сууцтай. Энэ бол сүүлийн хэдэн жил хууль, шүүхийн байгууллага дамжиж бий болсон мафын шинжтэй бүлэглэлүүдийн хийж байгаа ажил л даа. Хийсэн булхай луйвар нь илэрчихвий гэдгээс айж байхгүй юу. С.Зоригийн амь насанд халдсан хэргийн булхайтай шийдвэрийн асуудлыг арай гэж хѳѳцѳлдѳж байгаад хэргийг нууцаас гаргаж прокурорт ѳгсѳн. Цаашаа С.Зориг агсны гэргий Б.Булганаас "Захиалгаар хүн алсан хэмээн буруутгагдаж ял эдэлж буй хүмүүс чинь яг үнэндээ биш ээ. Би анхнаасаа тийм мэдүүлэг ѳгсѳн. Тэд хүн хэлмэгдүүлсэн. Бас хэрэг гарах үед 13 настай байсан миний тѳрсѳн охиныг сонирхож, судалж эхэлсэн. Хаана амьдарч байна, хамт очих уу гэх мэтээр асуудаг болсон. Намайг бас янз бүрээр дарамталж байна" гэсэн утгатай ноцтой ѳргѳдѳлийг манай яам болон тѳрийн гурван ѳндѳрлѳгт ирүүлсэн байсан. Ийм учраас л нѳхдүүд хэрэг нь илэрчих вий гэж айж намайг ѳдѳр шѳнѳгүй гүтгэж, гүжирдээд байна гэж би бодож байгаа" хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Тэмка
2018-09-28 11:44:07

Хүүхдүүдийнх нь ордонгууд ч үнэхээр лайтай том юм аа.

ИРГЭН
2018-09-28 08:20:12

ЦЭВЭР ХҮН БИШ ЦЭВЭРХЭН ХИЙДЭГ ХҮН ГЭЖ БАС БАЙДАГ ЮМ АА

unen
2018-09-27 13:38:46

tegeed yagaad xariugiin n barij chadaxgui baigaa ym yag unen ch l ym bol zorigtoi ilchlex xeregtei shuu de ug n ard tumen hyamdorjiig ix xuleeedeg xardag demjdeg ym baigaa ym daanch yarixaas uur ym alga daa

Да
2018-09-25 08:34:17

Удирдаганд байсан Энхжаргал сайдаа шалгана гэж юу байхав АТГ ын дарга өөр хүн болбол Нямка сайдын хөрөнгө шудрага уу авилга уу гэдгийг дор нь илрүүлнэ.Ард түмний нүдэн дээр илт баяжаад байгааг АТГ олж харахгүй байгаа болохоор АТГ д ард түмэн муу дүн тавиад байгаа юм.

зочин
2018-09-24 20:52:17

Хэдэн байшин яриад байхаар,1000 ны луйварчин, Тахалтай тарвага,Баяр, Баярцогт, Миеэ, Сайханбилэг, Да Ганболд, Сү Батболд нараа байцаах шаардлагагүй, баривчил.

иргэн
2018-09-24 20:41:15

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үнэн мөнөөр илрүүлэх нь зөв. Ц.Нямдоржийг дэмжиж байна.

ko
2018-09-24 14:39:14

nyamka uhrah gazargui shuu amjilt

цэвэр
2018-09-24 14:08:44

өө цэвэр хүн бас байдаг л юм бна

Ц.Нямдорж сайдын гэр бүлийг АТГ-аас шалгажээ