Их аваргаа тосоод авах эх орон чинь бий...

Энтертайнмент Admin Today2018-10-01 13:41:3410618

Мэргэжлийн Сүмо бөхийн 70 дахь Ёкозүзна Харүмафүжи Кохэй буюу Их аварга Д.Бямбадорж зодог тайлах болсон тухай харамсалтай мэдээг Монголын спорт сонирхогч, бөхдөө хайртай ард түмний сонорт хүргэснээс хойш жил шахам хугацааг үдэж байгаа билээ. Тэгвэл Их аваргын зодог тайлах ёслол өчигдөр буюу 2018 оны 09 сарын 30-ны өпөр болж өнгөрлөө. Зодог тайлах ёслол нь үс авах ёслол буюу бөхийн замналаа дуусгаж буйг илтгэсэн агуулгатай юм. Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээнд гарч, "ёкозүна дохё-ири" ёслолыг хийлээ.

Нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудлаар Ёкозунагийн зөвлөл хуралдаж,  Их аваргад хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэж үзэн зодог тайлуулах шийдвэрийг гаргасан байдаг. Эл шийдвэр нь сумогийн дэвжээний далд ертөнцөд орших зөрчлийн золиос нь боллоо гэх шүүмжлэлийг ч араасаа дагуулсан.

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгдсэнээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, "Шинэ Монгол-2" сургуулийг Яармагт барьж байгуулан энэ есдүгээр сарын 1-нд нээсэн юм. Мөн тэрбээр зураг зурах авьяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргаад буй. Харин Д.Бямбадорж зодог тайлснаасаа хойш юу хийх талаараа одоо болтол тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Мэргэжлийн сүмогийн дэвжээнээ 2001 оны 3 дугаар сарын Харү башёд анх зодоглохдоо 7 даван түрүүлж байсан Д.Бямбадорж Сүмогийн дээд зиндаанд 9 түрүүлж, Ёкозүна цолыг хүртэн, өөрийнхөө эр бяр, уран хурц барилдаанаараа Япон болон Монголынхоо сүмо сонирхогчдын мэлмийг мялаан сэтгэлийг баясгасаар ирсэн билээ.

  

Монголчууд Сүмо бөхийг хамгийн ихээр хорхойсон үздэг байсан үе буюу 2004 онд Дээд зиндаанд хүч түрэн орж ирж, башё бүрт ямар нэгэн шагнал хүртэж, бэртэлтэй байсан ч 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлчихээд өнждөг байсан Харумафүжи хоёр жилийн дараа дээд цолтнуудын эгнээнд нэгдэж, мөн хоёр жилийн дараа буюу 2008 онд Озеки хэмээх мэргэжлийн сүмочдын тэр бүр хүртэж чаддаггүй өндөр цолонд хүрч байсан юм. Түр үедээ сүмо бөхийн нэрээ Харүмафүжи болгон сольж байсан юм. Түүний биеийн жин бага гэсэн шалтгаанаар олон хүн хүрэх дээд цолдоо хүрлээ гэж байсан боловч тууштай хичээл зүтгэл, хариуцлагатай барилдаанаараа 2012 онд Ёкозүна цолонд хүрч, Монголоос төрөн гарсан 3 дахь, Мэргэжлийн Сүмогийн 70 дахь их аварга болсон юм.

Ид эрчтэй үедээ сумогийн дэвжээг орхиж байгаа нь монголчуудын төдийгүй япончуудын сэтгэлд  харуусал төрүүлж буй. Гэхдээ түүнийг баяртайгаар өлгийдөн авах эх орон нь хүлээж байна...

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Erhem
2018-10-02 11:00:32

Byambadorjoo eh orondoo tawtai moril. Baasandorj ireed heregguidee chamaig huleej awah eleg negten howor bh irlee ch nemergui b

Ариун
2018-10-02 10:27:15

Ах нь дүүгээ сургадаг монгол ёс бий. Ах захаа мэдэхгүй байхаар нь ойлгуулаа л биз яадгийм. Ямар нь самуурайг нь цохиод авсан биш. Энэ муусайн самуурайнууд ийм л аргаар биднийг дийлнэ дэ. Бусдаар ч чадахгүй юм чинь. хойшдоо бодолтой бай хүний нутагт байгаа сайхан монгол залуус минь

m
2018-10-02 08:48:10

uhaan muu bn daa nutag negtnee deerelhed manaid ch iim changa hariutslaga heregtei mongolchuudad surgamj

Зочин
2018-10-02 03:32:31

Энэ японууд монгол эхнэртэй болгоныг нь яаж ийж байгаад хөөчих юм аа их муухай санаатай улсууд даа!!!

Зочин
2018-10-02 00:03:10

Монголд Элбэг болон Баасан нэртэй хулгайчууд л гай болдог. Баасандорж пизда шалихгуй юм байж оороо эхлэж аврагийг одсон юм байлээшдээ

naagii
2018-10-01 22:57:25

gai bolson yum oligtoi sain barildahgvi bj how zooj mundag awargiig min zodog tailuulchihlaa muu baasan

Ожу
2018-10-01 22:04:02

Муу эр ээ.дагваа шиг гадны нэг онгирсон юмыг цохичихсон бол ч яахав.нутаг нэгтэндээ халдсан хохь чинь.нөгөөх нь бас энийгээ хөөлгөж л байдаг.дийлдэггүй бол хутгалчихна л биз.тээгээд л гүйцээ.тэнццэнэ.

Ожу
2018-10-01 22:04:01

Муу эр ээ.дагваа шиг гадны нэг онгирсон юмыг цохичихсон бол ч яахав.нутаг нэгтэндээ халдсан хохь чинь.нөгөөх нь бас энийгээ хөөлгөж л байдаг.дийлдэггүй бол хутгалчихна л биз.тээгээд л гүйцээ.тэнццэнэ.

Зочин
2018-10-01 18:29:10

Тэртэй тэргүй тосч авахаас өөр сонголт байхгүй юм. Сайн муугийн цуглуулга, хогийн сав болсон эх орон чинь хүлээж байна. Соёлт ертөнцөд зай олдоогүй бол даржинхан боловч чамайг шингээж чадах эх нутаг руугаа л ирэхгүй юү дээ.

H
2018-10-01 18:18:43

Baasandorj amid yldsendn l bayrla byambadorjoo shorond oroogyi n az shyy oor chamd baiguulsan gaviya bhgyi

Oko
2018-10-01 17:48:14

Eh orondo ire

haha
2018-10-01 17:19:42

zail chamaar yadgiin

Oyunaa
2018-10-01 17:02:45

Saihan eh oron chni hvleej awnaa,amidral bayan sh de

hj
2018-10-01 15:10:52

ulsin tsol av

Их аваргаа тосоод авах эх орон чинь бий...