С.Зоригийн хэргийн захиалагч нь хэн бэ...

Улс төр Admin Today2018-10-02 10:33:343151

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн  С.Зориг цаг бусаар амиа алдсанаас хойш 20 жилийг үдэж байна.  Аравдугаар сарын 02-ны энэ хар өдрийг өнөөдөр 20 дахь удаагаа дурсав. Гэвч түүний алтан амийг хөнөөсөн хүн одоогоор тодорхойгүй байна. Үе үеийн УИХ-ын сонгууль, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга нарын сандал суудлын төлөөх амлалт, пиар нь болж ирсэн энэ хэргийн жинхэнэ эзэн нь чухам хэн юм бол...Тэр хүн нь хаана, юу хийж яваа бол...Хэрэг илрэх болов уу...

Одоо хэрэг ямар шатанд явж байна вэ...

С.Зориг агсны хэргийн талаар хамгийн их ярьж, хойноос нь хөөцөлдөж байгаа хүн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж. Түүнээс саяхан уг хэргийн талаар асуухад "С.Зоригийн амь насанд халдсан хэргийн булхайтай шийдвэрийн асуудлыг арай гэж хѳѳцѳлдѳж байгаад хэргийг нууцаас гаргаж прокурорт ѳгсѳн. Цаашаа С.Зориг агсны гэргий Б.Булганаас "Захиалгаар хүн алсан хэмээн буруутгагдаж ял эдэлж буй хүмүүс чинь яг үнэндээ биш ээ. Би анхнаасаа тийм мэдүүлэг ѳгсѳн. Тэд хүн хэлмэгдүүлсэн. Бас хэрэг гарах үед 13 настай байсан миний тѳрсѳн охиныг сонирхож, судалж эхэлсэн. Хаана амьдарч байна, хамт очих уу гэх мэтээр асуудаг болсон. Намайг бас янз бүрээр дарамталж байна" гэсэн утгатай ноцтой ѳргѳдѳлийг манай яам болон тѳрийн гурван ѳндѳрлѳгт ирүүлсэн байсан. Намайг энэ асуудлыг ярьж эхэлснээс хойш нѳхдүүд хэрэг нь илэрчих вий гэж айж намайг ѳдѳр шѳнѳгүй гүтгэж, гүжирдэж байна" хэмээсэн тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл ТЕГ-ын мөрдөн байцаагчид өнгөрсөн зургадугаар сард С.Зориг агсны гэргий Б.Булганаас байцаалт авснаас хойш эл хэрэгт ахиц гарсан эсэх тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийнхан өнөөг хүртэл С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг мухарлаж чадаагүй байгаа юм. Харин өнгөрсөн баасан /2018.09.28/ гаригт Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэрэг үйлдсэн гэдэг нь бусад баримтаар тогтоогдсон байхад Б.Булган энэ хүмүүс биш гэж мэдүүлсэн. Тийм учраас энэ хэрэгт Б.Булганыг яллагдагчаар татан шалгасан. Шалгах явцад хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Б.Булганыг ийм шалтгаанаар Төв аймагт анх хорьсон юм. Гэвч манай зарим УИХ-ын гишүүд хүний эрхийг ноцтой зөрчлөө гээд бөөн юм болж байсан удаатай. Бид Б.Булганыг тамлахын тулд 00-ын өрөөтэй ангид хорьсон юм биш. Аймгийн хорихын байгаа царай нь тэр. Харин өнгөрсөн жилээс эхэлж Б.Булганыг энэ хэрэгт хамтарсан байж магадгүй хэмээн үзэж эрүүгийн хариуцлагад сэжигтнээр татан шалгаж байгаа. Тусгайлсан хэрэгт захиалагчийг олох гээд шалгаж байгаа хэрэгт юун үл мэдээлэх, анхнаасаа дээрх этгээдүүдэд тусалж, дэмжлэг үзүүлж хамжигч байсан байгаа юм биш үү хэмээн яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, С.Содномдаржаа нарын хамжигч болж таараад байгаа юм” хэмээн ярьсан юм.


С.Зоригийн хэргийн захиалагч нь хэн бэ...

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хэргийг 18 жил шалгасны эцэст өнгөрсөн 12 сард анх удаа шүүхээр дэнсэлж, Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаа нарыг түүнийг хөнөөсөн хэмээн 24 жилийн ял шүүхээс оноосон юм. Хэрэгтнүүд өнөөдөр ялаа эдэлж байгаа. Гэхдээ тэд бол зөвхөн гүйцэтгэгчид юм. Харин хэргийн жинхэнэ захиалагч нь өнөөдрийг хүртэл илрээгүй байна. С.Зориг агсны аллагын цорын ганц амьд гэрч бол түүний гэргий Б.Булган. Хэрэг гарсных нь дараа мэдүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүн С.Зоригийн аминд хүрсэн гэж мэдүүлж байжээ. Хэрэг гардаг шөнө С.Зориг агсан эхнэр Б.Булган руугаа одоо очлоо хэмээн залгасан. Улмаар Б.Булган хаалга тайлахаар онгойлгох үед хүйтэн мэстэй этгээдүүд Б.Булганыг угаалгын өрөөнд оруулж хүлж орхиод С.Зориг агсныг гэртээ ирэхэд нь аминд нь хүрсэн гэж тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан юм. Харин өчигдөр С.Зориг агсны гэргий Б.Булган Тагнуулын ерөнхий газарт ирж нууцын баталгаанд гарын үсэг зурсан юм. Түүнээс хэвлэлийнхэн яриа авах гэсэн болов ч тэр мөн л өмнөх жишгээрээ ганц үг ган хийгээгүй.

Олон улсын парламентын холбооны ээлжит чуулган 2018 оны гуравдугаар сард Швецарийн Женев хотноо болсон, уг чуулганаас ОУПХ-ны гүйцэтгэх хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Саранчимэгийг сонгосон тухай мэдээлэл цухас гараад өнгөрсөн билээ. Сүүлийн өдрүүдэд ОУПХ-оос С.Зоригийн хэргийн талаар ээлжит тогтоол баталж, дүгнэлтээ гаргасан талаар мэдээлэх боллоо. Өнгөрсөн оны сүүлчээр ОУПХ-ны С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг манайд ирээд буцсан билээ. Тэдний гаргасан дүгнэлтэд дурдсан мэдээлэл олон жилийн турш эргэлзээ тээнэгэлзлээ төрүүлж байсан асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, таамаглаж байсан олон асуудлын учгийг нэг чигт хандуулах шиг боллоо.

Хэргийг хуурамчаар хүлээсэн үү...

Олон улсын парламентын холбооны дүгнэлтэнд С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ Тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг гүтгэн, дарамт шахалт үзүүлж, “Хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт, зүй бус арга ашигласан”-ны улмаас тэд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай гэж дурджээ. Аллага болох үед тухайн гурван этгээд бүгд маш залуу байсан бөгөөд Эрдэнэт хотын гэр хороололд амьдардаг байжээ. Тухайн үед тэдний боловсролын түвшин багаас гадна улс төрийн мэдлэг, оролцоо огт байгаагүй. Мөн тэд Улаанбаатар хотод очиж үзээгүй байсан. Амгаланбаатараас бусад нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын нэр хэдийд нь мөрдөн шалгах ажиллагаанд гарч ирсэн нь тодорхой бус байна. Гэвч үйл явдлын дараалал дараах байдлаар өрнөсөн нь харагдаж байна. Үүнд: Ц.Амгаланбаатар нь таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн хэргээр баривчлагдан, гэм буруутай нь тогтоогдож, цаазын ял авсан байсан. Ц.Амгаланбаатар 8 гаруй жил хоригдсоны дараа гэнэт тагнуулын байгууллагын ажилтнуудад бусадтай нийлж, Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн мэдүүлэг өгчээ. Улмаар түүнд оногдуулсан байсан ял 25 жилийн хорих ял болон хөнгөлөгдсөн. Тэрээр өөр бусад олон хэрэг дээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, бусад хүмүүсийг бас давхар нэрлэсэн ижил төстэй мэдүүлгүүдийг удаа дараа өгч байжээ. Хууль сахиулахын ажилтнууд түүнийг бусдыг гэмт хэрэгт буруутгахад ашигладаг нь нэгэнт ил байсан. Ц.Амгаланбаатар ялаа бууруулж, шоронгоос гарахын тулд юуг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн байжээ. Түүний буруутайгаа хүлээсэн бусад гэмт хэргүүдийн талаар өгч байсан мэдүүлгүүд нь үнэн зөв, итгэл үнэмшилтэйд тооцогдож байгаагүй нь сонирхолтой. Зоригийн хэрэг дээр энэ нь эхэндээ мөн л ялгаагүй байв. Учир нь Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 онд баривчилж, байдал гэнэт өөрөөр эргэх хүртэл түүнийг тухайн үед С.Зоригийн аллагад буруутгаагүй байжээ. Гэтэл тэр гурвыг яллахад ашигласан нотлох баримтуудын ихэнх нь эргээд Амгаланбаатарын анхны мэдүүлэг бүхий нууц баримт нотолгоонуудтай холбогдож байгааг ОУПХ-ны төлөөлөгчид ойлгосон. Гэвч үүнийг баталж чадаагүй. Ц.Амгаланбаатарын худал мэдүүлэгт үндэслэн тагнуулын байгууллага Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг үндэслэлгүйгээр буруутгасан бөгөөд ямар ч утгагүй нөхцөл байдал, таарч тохирохгүй олон зүйлүүд байгааг төлөөлөгчид мэдсэн. Эдгээр 2 хүний хувийн хэргийг харахад тэднийг уг хэрэгт оролцсон болохыг батлах ямар ч сэдэл, үндэслэлийг ОУПХ-ны төлөөлөгчид тогтоож чадсангүй.

Эргэлзээтэй үйл явдлууд...

Ц.Амгаланбаатар нь уншиж, бичиж бараг чаддаггүй байсныг бодоход түүний утсыг тагнуулын ажилтнууд ашиглаж, утасны цаанаас сүрдүүлэг явуулдаг байсан гэж үзэхээр байна. Мөн хамаатнууд нь утасны байршлыг тогтоох оролдлогуудыг хэд хэдэн удаа хийхэд байршлыг нь шоронд биш, Эрдэнэт хотод зааж байсан гэдэг.  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг баривчлахаас өмнө хэд хэдэн хачин жигтэй үйл явдлууд болжээ. Магадгүй эдгээр нь өөр бусад шалтгаанаар тэдэнд зохиомол хэрэг тохох гэсэн оролдлогууд байсан байж болзошгүй. Тухайлбал, 2015 оны эхээр нэгэн дэлгүүрт тагнуулын нууц ажилтан Б.Содномдаржааг өдөж, зодоон эхлүүлсэн, Т.Чимгээг эмнэлэгт байхад нь түүний гэрийн гадаа цогцос авчирч хаясан гэх мэт. Аллага болсноос 8 жилийн дараа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хөрш айл түймэрт шатаж, ослын шалтгааныг цахилгааны доголдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс гаргасан байхад тэднийг уг гал түймрээр далимдуулан аллагын хэргийн ул мөрөө устгасан хэмээн мөн буруутгасан.Эрдэнэт хотын Цагдаагийн газар олигарх бүлэглэлийн хяналтад, хараат байдгаараа алдартай гэсэн мэдээллийг ОУПХ-ны төлөөлөгчид мөн олж авчээ.

Б.Содномдаржааг баривчлагдах үед түүнд зориулж тусгай камер бэлдсэн байжээ. Тагнуулын ажилтан түүний хоригдож байсан камерт байн байн ирж, түүнд хэргээ хүлээ, эс бөгөөс хүүхдүүдээ дахин харахгүй шүү гэж хэлдэг байв. Мөн тагнуулын ажилтан Ц.Амгаланбаатарыг түүний камерт оруулж, удаа дараа зодуулсан байна. Байцаалтын үеэр Б.Содномдаржаад хэд хэдэн удаа мансууруулах бодис өгсөн ба улмаар түүний эрүүл мэнд доройтсон байна. Нэгэн удаа тагнуулын ажилтан Б.Содномдаржааг Улаанбаатар хотын нэгэн орон сууцанд авчирч, түүнийгээ С.Зориг агсны гэр гэж хэлэн, байрыг дүрслэхийг түүнээс шаарджээ.

Т.Чимгээг мөн адил хэрэг хүлээхийг шаардан, байнгын дарамтад байлгаж байжээ. Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн хоригдож байсан камерт шөнийн цагаар орж ирэн, түүнийг хэл амаар доромжилдог байв. Түүний гэр бүлийн гишүүд тэдэнд учруулсан болон учруулсаар байгаа заналхийлэл, айлган сүрдүүлэлт, дарамт шахалтын маш олон жишээг төлөөлөгчдөд ярьсан. Т.Чимгээгийн охин 2016 оны 8 дугаар сард сэжиг бүхий машины ослоор нас баржээ. Хэдийгээр нотлох баримт байхгүй ч гэр бүлийнхэн нь үүнийг зүгээр нэг тохиолдол байсан гэдэгт итгэдэггүй. (Машин замаасаа гарсан. Өөр машин байгаагүй. Жолоо барьж байсан хүн амьд гарсан боловч, Т.Чимгээгийн охин нас барсан. Жолооч ослыг санаатайгаар үйлдсэн, учир нь 2 тэр ослоос хойш тэрбээр ор сураггүй алга болсон гэж Чимгээгийн гэр бүлийнхэн үзэж байв. Жолоочийн цагдаад мэдүүлснээр охин дугуйн доогуур орж, өөрөө осол гаргасан ажээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээгүй байна). Тагнуулын ажилтнууд гэр бүлээс нь урьтаж, охиных нь үхлийн талаар Чимгээд мэдэгдсэн бөгөөд хэрэг хүлээсэн мэдүүлэгт гарын үсэг зурчихсан бол ийм зүйл болохгүй байсан гэж түүнд хэлснийг гэр бүлийн гишүүд нь төлөөлөгчдөд мэдээлсэн. Т.Чимгээг охиныхоо оршуулгад оролцох зөвшөөрөл хүсэхэд түүнийг мөн л хэрэг хүлээхийг шаардан, дарамталсан байх магадлалтай.

Б.Содномдаржаа аллагыг хэрхэн үйлдсэн талаараа тайлбарлаж буй дүрс бичлэг бүхий зарим нэгэн нотлох баримтууд МҮОНТ-ээр цацагдсан. Тэрхүү дүрс бичлэгт гар утас (1998 онд ашиглагддаггүй байсан) ашигласнаа дурдсан нь үнэмшилгүй бөгөөд тухайн үеийн байдалтай тохирохгүй өөр зүйлүүд олон байсныг ОУПХ-ны төлөөлөгчид мэджээ. Түүнийг албан шахалтаар уг бичлэгийг хийлгэсэн гэдэгт гэр бүлийнхэн нь итгэлтэй байсан. Т.Чимгээгийн хувьд хатуу, хэрцгий дарамт шахалтыг үл хайхран хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон гэдгийг өөрийн зүгээс үргэлж үгүйсгэн, няцааж иржээ.

Дээрх нөхцөл байдлаас харахад, нууц баримт нотолгоо гэж нэрлэгдэж байгаа зүйлүүдийн ихэнхийг тагнуулын албаныхан олон жилийн туршид санаанаасаа зохион хуурамчаар үйлдсэн байх магадлал өндөр байна. Тагнуулын байгууллага шүүхийн өмнө юуг ил болгож, юуг нууцлах тухай шийдвэр гаргах онцгой эрхийг дангаараа эдэлдэг. Хавтаст хэргийг бүхэлд нь нууцлалаас гаргахаас нааш эрх мэдэл, албан тушаалаа ноцтойгоор урвуулан ашигласан байж болзошгүй тагнуул, хууль сахиулах байгууллагын ажилтнууд үүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүйгээр үл барам, Монголын ард иргэдийн үндсэн эрхийг зөрчсөн дээрх үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байх болно гэдгийг Олон улсын байгууллагаас онцлон сануулжээ. Ийм тохиолдолд С.Зоригийн аллагын талаарх үнэн хэзээ ч илрэхгүй. Өнөөдөр Монголд “Зоригийн хэрэг шиг юм болов оо” гэх мэт хэллэгүүд ихээхэн хэрэглэгдэх болсныг төлөөлөгчид онцолжээ. Эдгээр нь “чи алга болно, хэн ч үүнийг хэзээ ч мэдэхгүй” гэсэн утгатай аж. Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Зориг агсны хэргийг алдаа мадагтай шийдвэрлэсэн нь Монголын ирээдүйд аюултай жишиг тогтоож буй гэж үзсэн байна.

Хэргийн мөрдөн шалгасан үйл явцаас захиалагчийг илрүүлэх сонирхол тун эргэлзээтэй байгааг олон улсын парламентын холбоо онцолжээ. Юун түрүүнд С.Зоригийн аллагын хэргийг ял шийтгүүлээд байгаа гүйцэтгэгчид болон мөрдөн шалгагдаж буй зохион байгуулагч, захиалагч гэсэн хоёр хэсэг эрүүгийн хэрэгт хуваасан нь анхаарал татжээ. Нэг л захиалагчтай, түүний дагуух гүйцэтгэлтэй хэрэг байтал ингэж салгасан нь захиалагчийг нуун дарагдуулах гэсэн, холбоо хамаарал уялдааг саармагжуулах гэсэн ноцтой үйлдэл байж болох талтай аж. Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын орлогчийн удирдаж байсан хэргийг мөрдөх хамтарсан ажлын хэсгийг татан буулгасан. Одоо явуулж буй захиалагчийг мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газар дангаараа хариуцаж, бүхэлд нь нууцад авсан гэдгийг ч дурджээ. Тагнуулын Ерөнхий Газрын дарга зэрэг хэд хэдэн албан тушаалтнууд энэхүү хэрэгт засгийн эрхэнд одоо ч байсаар буй өндөр дээд түвшний улстөрчдийн оролцоо байх магадлалтай гэж үзсэн учир мөрдөн шалгах ажиллагааг нууцлах шаардлагатай хэмээн тайлбарласан гэнэ.

Захиалагчийг мөрдөн шалгах энэхүү ажиллагаа ямар нэгэн үр дүнд хүрнэ гэсэн итгэл бага байгаа гэдгээ олон улсын төлөөлөгчид илэрхийлсэн байна. Олон тооны хүмүүс Тагнуулын ерөнхий газар аллагыг илрүүлж, захиалагчид хуулийн хариуцлага хүлээлгэхийн оронд үнэнийг нуун дарагдуулан, гэмт хэрэгт оролцсон гэж үзэж байгаагаа тэд шууд хэлжээ. Жинхэнэ хэрэгтнийг олох сонирхол байхгүй нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэргийн нөхцөл байдалтай адил гэж үзсэн байна. Юу гэвэл, нэг талаас бослогын үеэр иргэдийг буудсан доод түвшний цагдаагийн ажилтнуудынх, нөгөө талаас буудах тушаал өгсөн гэж сэжиглэгдсэн удирдах албан тушаалтнуудынх хэмээн хоёр хэсэгт хуваагдсан улс төрийн оролцоотой бас нэгэн хэрэг юм. Уг хэргийн шүүх хурал бас хаалттай болсон бөгөөд хууль сахиулахын болон улс төрийн өндөр дээд түвшний албан тушаалтнууд ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй билээ. С.Зоригийн хэрэгт хэдийгээр нотлох баримт хангалтгүй гэж үзэн, Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч дор хаяж түүнээс гадна бас нэг хүнийг шүүхийн шийдвэргүй, ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр гадаадад зорчихыг хориглосон. Энэ нь зохиомлоор хэнийг ч хэлмэгдүүлэн, ял тохоход бэлэн гэдгийг нотолгоо болов уу.

С.Зоригийн хэрэгт экс Ерөнхийлөгчийн оролцоо бий юу...

Олон улсын төлөөлөгчид янз бүрийн хүмүүстэй олон уулзалт хийсний дүнд хэргийн талаар дэвшүүлж буй таамаг, хувилбаруудын нэгэнд өмнөх Ерөнхийлөгч зэрэг өндөр түвшний улс төрийн удирдагчид орж, мөн Эрдэнэтийн уул уурхайн компани бас холбогдож байж болзошгүй тухай ойлголт авчээ. Франц, Германаас хулгайлагдаж, дараа нь хорих газарт нас барсан Монгол иргэний дуулиант хэргийг зохион байгуулсан гэх Тагнуулын ерөнхий газрын одоогийн даргыг сэжигтнүүдийг хулгайлах, эрүү шүүлт тулгах ажиллагаанд оролцсон байх магадлалтай хэмээн тэд дүгнэлтдээ бичиж үлдээсэн. Удахгүй дахиад ОУПХ-ны С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг Монголд ирж ажиллах юм. Тэгээд гаргасан дүгнэлтээ энэ намрын ОУПХ-ны ээлжит чуулганд танилцуулах аж. Ийн С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлэх ажил урагшилсаар л...Харин хэзээ илрэх нь тодорхойгүй...

С.Мөнхжаргал


Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

2018-10-06 22:05:09

2018-10-06 22:05:09

2018-10-06 22:00:04

2018-10-06 21:51:57

Yadaj ene bulgan hunii nuur ru egc hardaggyu golgonoson nidtei yadaj ulcaisan caraitai dooguur harsan golgonoson sonin nohor do chi er n yul bol

2018-10-06 21:48:52

Yadaj ene bulgan hunii nuur ru egc hardaggyu golgonoson nidtei yadaj ulcaisan caraitai dooguur harsan golgonoson sonin nohor do chi er n yul bol

2018-10-06 21:45:25

Bulgan zahialagchin hamsaatan ooroo aluurchniig duudsan ch bj magadgyu elbegdorj bat uul nar zahialsan bulgan gol

2018-10-06 21:39:43

Bulgan zahialagchin hamsaatan ooroo aluurchniig duudsan ch bj magadgyu elbegdorj bat uul nar zahialsan bulgan gol

Мөнхөө
2018-10-04 15:05:18

Нямка яг ингээд илэрч байгаа хэрэг дээр худлаа солиороод хүн этрийг халж солиод унана! Яагаад ингээд байдаг юм бэ! 27 жил олдоогүй хэрэг дахиад л одоо худлаа болох гээд байна.Нямка л сайд байвал тэр хэрэг дарагдаад байх юм!

зочин
2018-10-04 14:49:24

Нямдорж өөрөө шүү дээ

зочин
2018-10-04 14:48:23

Энэ дурак одоо жоохон хүүхэд горьдоож байгаам шиг л дандаа худлаа ярих юмаа үнэхээр тийм бол тэгээд дор нь шалгаад бариад хориоч дээ бүх эрх мэдэл нь байгаашдээ байсаар ч ирсэн шдээ худлаа яриад л яваад байх юм бараг өөрөө нухцан даа наад чинь

zochin
2018-10-04 07:29:39

otgonbilegee

Мэдэн будилсан худалч
2018-10-03 13:50:07

Хахааа Нямдорж сэтгэл зүтгэл гаргаж гэнээ тийм их сэтгэл зүтгэл гаргасан юм бол 5 удаа ХЗ сайд хийгээд дандаа бултуулж будлиантуулсан юм биш.Харин Нямдорж сэтгэл зүтгэл гаргасан бол тэр дор нь Жамьянсэнгээ хурандаагийн агуу туршилгыг ашиглан илрүүлж болох байсан байх шүү

зочин
2018-10-03 12:04:24

захиалагч нь Багабанди, Отгонбилэг нар. Багабанди үхэсний дараа илрэнэ.

Зочин
2018-10-02 22:19:56

Элбэгдорж, Хурц хоёрыг л дарж авсан цагт үнэн ил гарах байх даа.

Зочин
2018-10-02 20:57:30

Ер нь яаж ч бодсон Эбэ, Үүл хоёр л номер нэг сэжигтэн. Өөр хэн биш.

unshigch
2018-10-02 18:34:46

omhii hyzyygyi tarvagan tahal zorigiig alj eronhiilogch bolson. omhii hyzyygyi aluurchin zorigiig alj erdnetiig avch chadlaa

unshigch
2018-10-02 18:33:29

ygeegyi guilgachin baisan omhii hyzyygyi tarvagan tahal bol zorigiin aluurchin

С.Зоригийн хэргийн захиалагч нь хэн бэ...