Гал түймрийн улмаас 57 настай иргэн амиа алджээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-09 11:05:39148

Хувийн өмч, эд хөрөнгөд гарсан гал түймрийн улмаас өнөө өглөө нэг хүн амь насаа харамсалтайгаар алдсан байна. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд айлын амбаар шатаж байна гэсэн дуудлага өглөө 5 цагийн үед ирсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид очиход жижиг байшин шатаж байжээ. Алба хаагчид 30 минут ажиллаж, тус галыг унтраасан байна. Гал түймэрт 57 настай иргэн “Г” өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 


Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Гал түймрийн улмаас 57 настай иргэн амиа алджээ