Ипотекийн зээлийг нийт 2724 иргэнд олгоод байна

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-09 12:28:4074

Монголбанк  өнгөрсөн есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ. Дээрх санхүүжилтийг олгосноор 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгоод байгаа юм. 

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Ипотекийн зээлийг нийт 2724 иргэнд олгоод байна