Согтуу багш 9 сурагчаа хүчирхийлжээ

Дэлхий Admin Today2018-10-09 14:12:06694

ОХУ-ын Пенза мужийн нэгэн хүүхдийн чийрэгжүүлэлтийн зусланд хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан усанд сэлэлтийн багшийг 10-11 насны есөн хүүхдийг хүчирхийлсэнд буруутгасан байна. Мужийн Мөрдөн байцаах газрын мэдээлж байгаагаар 1969 онд төрсөн энэ эрэгтэй 2018 оны наймдугаар сарын 14-ний шөнө энэ гэмт хэргээ үйлдсэн аж. 

Хэргийг үйлдэхдээ багш согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Хохирогч хөвгүүд энэ багшийн ажилладаг биеийн тамирын сургуульд усанд сэлэлтийн дугуйланд явдаг байсан гэнэ. Мөн энэ эрэгтэй өнгөрсөн жил 2007 онд төрсөн хүүг бэлгийн дур хүслээ хангах зорилгоор хүчирхийлсэн болохыг мөрдөн байцаагчид тогтоожээ. 

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Согтуу багш 9 сурагчаа хүчирхийлжээ