Зарим барилгыг нийслэлийн өмчөөс хасав

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-10 09:11:4985

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдааныхаа үеэр Улаанбаатарт өрнүүлэх бүтээн байгуулалттай холбогдуулан хуучирч муудсан зарим барилгыг нийслэлийн өмчөөс хаслаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” цогцолбор сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны өргөтгөлийн барилгыг өмчөөс хасах тогтоол гаргав.

1976 онд ашиглалтад оруулсан тус барилгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй” хэмээн дүгнэжээ. Тиймээс хуучин барилгыг буулгаж, шинээр өргөтгөл барихаар болсон байна.

Мөн 1988 онд ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар цэцэрлэгийн гэр цэцэрлэгийн барилга,1961 онд барьсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хайлааст салбарын амбулаторийн барилгыг буулгаж, зориулалтынх нь дагуу шинэ барилга барих тул тогтоол гаргаж өмчийн жагсаалтаас хасав.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Зарим барилгыг нийслэлийн өмчөөс хасав