Бензин дагаж бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-10 09:56:51696

Бензиний үнэ нэмэгдэх сургаар л манай өргөн хэрэглээний бараа борлуулагчид үнээ нэмчихдэг өөдгүй зантай улс. Энэ л жишгээр аль өнгөрсөн долоо хоногт бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихжээ. Энэ долоо хоног шатахууны үнэ 150-200 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг дагаад олон бүтээгдэхүүний үнэ нэмэгдмэн байна.

Дайран дээр давс гэгчээр бензиний үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн "ноён" долларын ханш чангарчихаад байгаа нь бас л бараа бүтээгдэхүүний нэмэгдэх шалтгаан болж байгаа юм.

Мах, гурил

"Баянзүрх", "Хүчит шонхор", "Меркури", "Барс", "Таван Эрдэнэ", "Хархорин" зах болон "Бөмбөгөр" худалдааны төвд худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний барааны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэхэд байна. Олны хамгийн чухал хэрэглээ болсон махны ханш л гэхэд 100-500 төгрөгөөр нэмэгджээ. Харин гурилын үнэ 50-200 нэмэгджээ.

Элсэн чихэр

Элсэн чихэрний үнэ өнгөрсөн таван жилд хамгийн их хувиар өсчээ. Элсэн чихрийг манай улс 100 хувь импортоор авдаг учраас ханшийн өөрчлөлт үнэд шууд нөлөөлдөг гэж хэлж болно. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс харахад, таван жилийн дотор элсэн чихэрний үнэ 51.2 хувиар өссөн байна. Гэхдээ энд дурдсан үнэ зах, худалдааны төвийнх гэдгийг онцольё. Дэлгүүр, супермаркетад нэг килограмм элсэн чихэрний үнэ үүнээс ч өндөр байх магадлалтай! 

Өмнө нь:  2300 төгрөг 

Нэмэгдсэн үнэ 2018.10 сар: 2505 төгрөг

Цагаан будаа

Цагаан будаа ч мөн 100 хувь импортынх. Тиймээс ч өнгөрсөн таван жилд үнийн өсөлт хамгийн их ажиглагдаж байгаа бололтой.

Өмнө нь:  2500 төгрөг 
Нэмэгдсэн үнэ 2018.10 сар: 2732 төгрөг

Шар будаа 

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг гэх тодотголтой шар будааны үнэ мөн л чангарчээ.

Өмнө нь:  1750 төгрөг 
Нэмэгдсэн үнэ 2018.10 сар: 1984 төгрөг

Ургамлын тос

Есөн төгрөгийн үнэтэйгээсээ болж "Есийн тос" гэх нэрийг хүртэл авсан ургамлын тосны үнэ өнгөрсөн таван жилд 19.7 хувиар өссөн байна. "Есийн тос"-ны дундаж ханш зах худалдааны төвүүдэд 550 төгрөгөөр нэмэгджээ.

Өмнө нь:  2950
Нэмэгдсэн үнэ 2018.10 сар: 3453 төгрөг

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Бензин дагаж бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа