"Нүүдэлчдийн өрхийн эмч" кино оюутны Оскарын шагнал авлаа

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-11 08:47:00257

Оскарын шагнал гэж Монгол хүн сонсч байснаас гардаж байсангүй. Тэгвэл Дундговь аймгийн Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Эрдэнэчулууны тухай "Нүүдэлчдийн өрхийн эмч" киногоор найруулагч Б.Март оюутны Оскарын шагнал хүртлээ. Энэ тухай дэлхийн нэр хүндтэй мэдээллийн хэрэгсэл "Баримтат киногоор Монголын соёлыг дэлхийд хүргэлээ" гэсэн гарчигтайгаар дэлхий дахинд цацсан байна. Дэлхийн дайдад шуугиан тарьж гурав дахь том шагналаа хүлээж аваад байгаа энэ баримтат киноны баатар нь Дундговийнх,  зохиолч, найруулагч нь Дундговийн уугуул, зураглаачид нь Дундговийнх, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговийнх... гэхээр Дундговьчууд бахархахаас яах вэ. Б.Марта өнгөрсөн зун Өндөршил суманд энэ киноныхоо нээлтийг хийсэн нь Монголд анх удаа дэлгэцнээ гарсан анхны тохиолдол юм.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

"Нүүдэлчдийн өрхийн эмч" кино оюутны Оскарын шагнал авлаа