"Магнай трейд"-ийн Р.Ганзоригийг суллаа

Улс төр Admin Today2018-10-11 09:48:16492
Сүр дуулиантай баривчлагаа "Магнай трейд" группийн захирал Р.Ганзоригийг ч тойрохгүй өнгөрч, хүү Дашнямын нь хамт аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан билээ.
Тэгвэл мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр түр саатуулагдсан "МТ" группийн захирал өчигдөр суллагдсан байна. Тодруулбал Шүүхийн шийдвэргүйгээр албадан саатуулах хугацаа 48 цаг байдаг. Тиймээс тэднийг саатуулах хугацаа өчигдөр орой 48 цагт дууссан учир ажлын цаг тарахаас өмнө сулласан байна. Уг нь суллагдахаас нь өмнө Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлэх ёстой. Гэвч өчигдөр ажлын цаг дууссаны дараа хорих саналыг шүүхэд иржээ. Гэхдээ зөвхөн Р.Ганзоригийг хорих санал ирсэн байна. Тиймээс өнөөдөр Р.Ганзоригийг хорих эсэхийг шүүх хэлэлцжээ.

Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.Шүүх Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн саналыг хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж  үзсэн байна. Ийн ямартаа ч аав, хүү хоёр суллагдлаа.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin
2018-10-11 23:30:20

huniig shulj muljij amidrhaas gadna hunii ed hurungiig hairlah setgelgui huiten nuhduudiig burhan hezee negen tsagt tseerluune.shunahai huiten setgeleese bolj huzuugee oroolgoh ni endee. daraagiin udaa burhan uhleer shagnaj hariug chin ugnu.

"Магнай трейд"-ийн Р.Ганзоригийг суллаа