Нөхрөө өнгөрсний дараа 16 төрлийн шивээс хийлгэжээ

Дэлхий Admin Today2018-10-12 08:45:07682

Их Британийн 77 настай Гленис Куп гэдэг эмгэн өвгөнөө өөд болсны дараа бие дээрээ 16 шивээс хийлгэжээ. Энэ эмэгтэй анхны шивээсээ аль 1960-аад оны эхээр хийлгэсэн боловч арилгуулсан байв. Түүний талийгаач нөхөр шивээс хийлгэхийг эсэргүүцэж байсан юм. 

Эр нөхрөө өөд болонгуут Гленис эмгэн цээжин дээрээ 54 жил хамт амьдарсан өвгөнийхөө нэр бүхий зүрхийг шивүүлжээ. 16 шивээс хийлгэхдээ Куп 2000 орчим фунт стерлинг төлсөн байна. Шивээс хийлгэх мөнгөө тэрээр сар бүр хүртдэг тэтгэврээсээ илүүчилдэг аж. 

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Нөхрөө өнгөрсний дараа 16 төрлийн шивээс хийлгэжээ