Ирэх сарын 8-нд бүх нийтээр амарна

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-12 10:13:28146

“Монгол бахархлын өдөр”-ийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг уламжлалтай. Бүх нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтээрээ амрах болсон.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гаригт тохиож байна. Энэ өдөр түүх, үндэсний соёл уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн эрхмийг  “Чингис хаан” одонгоор шагнадаг. 

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Ирэх сарын 8-нд бүх нийтээр амарна