Илүүдэл жинтэй жуулчдад илжиг унуулахгүй

Дэлхий Admin Today2018-10-12 10:16:57164
Грекийн Аялал жуулчлалын яамнаас жуулчдад илжиг унуулах үйлчилгээтэй холбоотой дүрэмдээ шинэчлэл хийжээ. Улсынхаа нийт жуулчдын талаас илүүг хүлээн авдаг Грекийн Санторини арлын амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн харьяа яамандаа хүсэлт хүргүүлжээ. Уг хүсэлтэд илүүдэл жинтэй жуулчдаас болж уналгын илжигнүүд ядарч, нуруу нь холгогдож, маш хүнд гэмтэл авч байгаа гэдгийг дурдаад уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Илүүдэл жинтэй жуулчдад илжиг унуулахгүй

Илүүдэл жинтэй жуулчдад илжиг унуулахгүй

Далайн түвшнээс дээш 400 метрийн өндөрт орших Санторини арал нь хад асга ихтэй. Байгалийн үзэсгэлэнт уг байдлыг нь үзэж мэдрэхийн тулд жуулчид маш хүнд хэцүү зам туулж уулын оргилд гардаг байна.

Илүүдэл жинтэй жуулчдад илжиг унуулахгүй

Ингэхдээ биед амарыг бодон ихэвчлэн илжиг унадаг аж. Тиймээс илүүдэл жинтэй жуулчидыг зөөсөн илжигнүүд хэвийн жинтэй хүн зөөснөөсөө илүү ядарч, нуруу нь хүндээр гэмтдэг. Уг хүсэлт гомдлын дагуу Грекийн Аялал жуулчлалын яамнаас:

  • Уналгын илжигний амьдрах орчинг сайжруулах
  • Хээлтэй болон өвчтэй, гэмтэл авсан илжгийг жуулчдад унуулахгүй байх
  • Өдөр бүр шинэ өвс тэжээл, хангалттай хэмжээний ус өгч байх
  • Хамгийн чухал нь 100 кг-аас дээш жинтэй жуулчдад илжиг унуулахгүй байхаар хатуу зааж өгчээ.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Илүүдэл жинтэй жуулчдад илжиг унуулахгүй