МУГТ Э.СОДНОМПЭЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО

Урлаг, Спорт Admin Today2018-10-12 18:01:502424

Оролцсон тэмцээн бүрээсээ алт, мөнгөн медалийг зүүж ирдэг манай улсын нүүрийг тив, дэлхийд тахалдаг шилдэг тамирчин бол МУГТ Э.Содномпэлжээ билээ. Тэгвэл ард түмнийхээ итгэлийг алддаггүй хүү маань Азийн наадмын аварга болж,рекордыг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал Жакарта-2018 Азийн паралимпийн наадмын Пауерлифтингийн -107 кг-ийн жинд өрсөлдсөн МУГТ Э.Содномпилжээ түрүүлж,  232.5 кг байсан рекордыг 7.5кг эвдэж 240 кг болгон тогтоолоо.Мөн дэлхийн рекорд 243кг байсныг 1 кг эвдэж 244кг болгож чадлаа. Азийн наадмын аваргын алтан медалийг хүртэж,  дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон эрхэм гавьяатдаа халуун баяр хүргэе.


Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

СҮХ
2018-10-12 19:26:17

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ӨГЬЁ

Бахархал
2018-10-12 18:26:47

Гавьяатад одоо Хөдөлмөрийн баа тар өгье

МУГТ Э.СОДНОМПЭЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО