Хуулийн төв байгууллагууд оюун ухааны спортоор хүч үзэж байна

Урлаг, Спорт Admin TodayУржигдар671

Монголын Нотариатчдын Танхимаас “Дэлхийн нотариатын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр буюу 2018 оны 10-р сарын 13-ны өдөр Хуулийн төв байгууллагуудын дунд Шатрын тэмцээн зохион байгуулж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд хуулийн төв 16 байгууллагын 70 гаруй тамирчин оролцож байгаа юм.


Шатрын тэмцээн багийн зарчмаар явагдаж байгаа бөгөөд нийт 18 баг хүчээ сорьж байна. Тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, ХЗДХЯ, ШЕЗ, УЕПГ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, МХХ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХЭҮК, АТГ, ЦЕГазар, ТЕГ, ШШГЕГ, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэн, Гадаадын Иргэн Харьяатын газар, Архивын Ерөнхий газар, Хууль Сахиулахын Их сургууль зэрэг 18 байгууллагуудын ажилтан, албан хаагч, хуульчдын баг оролцож байгаа юм.


“Дэлхийн нотариатын өдөр”-ийг тохиолдуулан явагдаж буй шатрын тэмцээнд Г.Даваацэрэн тэргүүтэй Улсын дээд шүүхийн баг, Т.Баярсайхан тэргүүтэй УЕПГ-ын баг, Г.Буяндэлгэр тэргүүтэй АТГ, М.Мөнгөнхүү тэргүүтэй Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг, О.Жаргалсайхан тэргүүтэй Монголын Нотариатчдын танхимын баг, Б.Саранчимэгтэй тэргүүтэй УИХ-ын Тамгын газрын багууд өрсөлдөж байна. Түрүүлсэн багийг шилжин явах цом, ѳргѳмжлѳл, мѳнгѳн шагналаар шагнах аж.


Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Хуулийн төв байгууллагууд оюун ухааны спортоор хүч үзэж байна