ӨДРИЙН ӨНГӨ

Дэлхий Admin Today02 цаг 36 минутын өмнө172
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 6. Сумъяа гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал

Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

ӨДРИЙН ӨНГӨ