“Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Нийгэм, Эдийн засаг Admin Today01 цаг 42 минутын өмнө189
“Дэлхийн нотариатын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Нотариатчдын танхим ХБНГУ-ын Холбооны Нотариатын танхим, Франц улсын Нотариатын Дээд Зөвлөл болон Унгар улсын Нотариатчдын танхимын төлөөлөгчидтэй хамтран “Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 10-р сарын 16-ны 13:00 цагт МУИС-ийн шинэ номын сангийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор нотариатын үйлчилгээ, түүний нийгэмд гүйцэтгэх үүргийг иргэд, төрийн болон хамтын ажиллагаа бүхий байгууллагуудад таниулах, нотариатын хөгжлийн олон жилийн түүхтэй Европын улс, орнуудын нотариатч, их сургуулийн эрдэмтдээс туршлага судлах, зөвлөмж боловсруулах, Монгол улсад нотариатын эрх зүй, түүний суурь судалгааг хөгжүүлэхэд анхаарах асуудлыг хэлэлцэх юм. Хурлын үеэр нотариатчид иргэд, хуулийн этгээдэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, цахим нотариат, түүний эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс шинэ номын үзэсгэлэн гаргах, “Миг даатгал” компаниас даатгалын талаар танилцуулга хийх зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

“Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно