Хакүхо М.Даваажаргал өвдөгний мэс засал хийлгэх шаардлагатай гэв

Урлаг, Спорт Admin Today40 минутын өмнө1576

Гэмтлийн улмаас тойргийн барилдаан өнжсөн их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 18-нд мэс засалд орохоор болсон ажээ. Есдүгээр сарын башёд итгэлтэй түрүүлсэн аварга тойргийн барилдааныг эхлүүлсэн ч аравдугаар сарын 12-ноос барилдааныг орхисон юм. Тэрбээр өвдөгнийхөө рентген зургийг твийтерт оруулан, энэ талаар мэдэгдсэн билээ.

Их аварга одоо Токиод эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд аравдугаар сарын 9-нөөс эхлэн баруун өвдөг нь хөндүүрлэсэн тул маргаашнаас нь бэлтгэлд ч орж чадаагүй юм.  Их аварга өмнө нь хурууны ясны бэртлийн улмаас хоёр ч удаа мэс засалд орж байсан юм.

Аравдугаар сарын 3-нд эхэлсэн мэргэжлийн сүмо бөхийн намрын тойргийн барилдаан Изүмасано, Киото, Икэда, Күраёши, Сожа, Такамацү, Хирошима, Ямагүчид үргэлжилнэ.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Хакүхо М.Даваажаргал өвдөгний мэс засал хийлгэх шаардлагатай гэв